Үхань хотын анхны хятад анагаахын нүүдлийн эмнэлгийн эхний ээлжийн өвчтөн илааршиж эмнэлгээс гарчээ
2020-02-27 14:27:42 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 26-ны өдөр, коронавирусийн халдвар авсан өвчтөн илааршиж өөрсдийн эд зүйлс болон эмнэлгийн зүгээс хүргэсэн цэцэг болон хятад эмээ авч эмнэлгээс гарчээ. Мөн өдөр, эхний ээлжийн 23 хүн Хүбэй мужийн Үхань хотын Жян-Ян дүүргийн Дахуа уулан дахь спортын талбайд байрлах хятад анагаахын нүүдлийн эмнэлгээс гарчээ.

Одоогийн байдлаар, энэхүү эмнэлэгт таван мужийн 20 хятад эмнэлгээс ирсэн 100 гаруй эрүүл мэндийн ажилтнууд Үхань хотын Жян-Ян хятад эмнэлгийн тусламжтай ажиллаж байна. Эмийн бүтээгдэхүүнээс гадна, өвчтөнүүдэд уламжлалт тайжи,бадуаньжинь биеийн дасгал, массаж, төөнөлгө зэрэг уламжлалт хятад анагаах ухааныг ашиглаж байна./Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Шэн Байхань/

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125633810