Хятадын 413 энхийг сахиулах офисцир байлдагч НҮБ-ын “Энх тайвны хүндэт медаль” хүртэв
2020-02-27 09:20:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Маригаогийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шин Жяньчяо\ Хятадын долдугаар ээлжийн Малид очсон энхийг сахиулах хүчний 413 офисцир байлдагчид 25-ны өдөр НҮБ-аас “Энх тайвны хүндэт медаль” олгож, тэдний НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд үзүүлсэн хуьв нэмрийг магтан сайшаажээ.

НҮБ-ын нарийн бичгийн даргын Малийн асуудлын онцгой төлөөлөгч, НҮБ-ын Малийн олон талын ерөнхий тогтуун байдлын хэсгийн \Малийн тогтуун байдлын хэсэг\-ийн ахлагч Аннадиф, Хятад улсаас Малид суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жү Ли-Ин, Малийн тогтуун байдлын хэмгийн Зүүн байлдааны бүсийн командлагч Жү Жиньсүн зэрэг хүмүүс Хятадын энхийг сахиулах хүчний Гяо дахь харуулын хуаранд зохион байгуулагдсан шагнал олгох ёслолд оролцов.

Аннадиф Хятадын энхийг сахиулах хүчний Малийн энх тайванд үзүүлсэн чармайлтыг бүрэн гүйцэт үнэлэн хэлэхдээ, “Хятадын энхийг сахиулах хүчин олон бэрхшээлийг даван, хүнд байдалд байсан иргэдэд хүсэл мөрөөдөл олгон, Гяо-д асар их хувь нэмэр үзүүлсэн нь НҮБ-ын энхийг сахиулах хүчний бахархал болох юм” гэжээ.

Жү Ли-Ин илтгэлдээ хэлсэн нь, “Хятадын тал нь үргэлжлэн их гүрний хариуцлага хүлээж, чадлын хэрээр Африкийн энх тайвныг хамгаалан, Африкийн хөгжлийг ахиулахад хүчин зүтгэнэ” гэв.

Хятадын долдугаар ээлжийн Малид очсон энхийг сахиулах хүчин нь харуулын цэрэг, инженер цэрэг, эмнэлгийн ажилтан зэрэг гурван салбар багаас бүрэлдэв. 2019 оны 5-р сараас ажлаа эхлүүснээс хойш, жижүүрлэн харуул хийх, баазын гадна эргүүл хийх, барилгын ажлын баталгаа, засвар үйлчилгээ, шархдагсдыг авран эмчлэх, эмчилгээний баталгаа зэрэг үүрэгт ажлаа амжилттай биелүүлэн, Малийн тогтуун байдлын хэсгийн ерөнхий газар, Малийн тогтуун байдлын хэсгийн зүүн байлдааны бүсийн магтан сайшаагдсан байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125631942