Халдвар гадаад худалдааны урт хугацааны хөгжилд нөлөөлөхгүй
2020-02-25 10:32:39 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Худалдааны яманы сайдын туслах Рэнь Хунбинь 24-ний өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанд болсон хэвлэлийн бага хуралд:

- Ковид-19 нь Хятадын гадаад худалдааны урт хугацааны хөгжлийн төлөвт нөлөөлөхгүй бөгөөд Хятадын гадаадын хөрөнгө оруулагчдыг татах өрсөлдөх хүчийг ч бууруулахгүй, Хятад улс дэлхийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах таатай орчин байсаар байх болно гэж хэллээ.

Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Худалдааны яамны сайдын туслах Рэнь Хунбинь:

- Шинэ төрлийн коронавирусын халдвар гарснаас хойш гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд нийтлэг асуудалд тулгарч, захиалга бага, гэрээгээ гүйцэтгэхэд хэцүү, олон улсын ложистик удаан, худалдааны саад нэмэгдсэн зэрэг гадны хүчин зүйл олон байна. Аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээх, захиалга, зах зээлийг баталгаажуулахын тулд Худалдааны яам халдварын эсрэг "Гадаад худалдааг тогтворжуулах" 20 төрлийн бодлого боловсруулж, санхүү, татвар, төв банк, гааль зэрэг байгууллага ч холбогдох дэмжих бодлого боловсруулав. Мөн Гуандүн, Жэжян, Хэнань, Ганьсү зэрэг 16 бүс нутаг арга хэмжээ боловсруулан, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна гэж хэлсэн юм.

Тэрээр мөн хэлэхдээ:

- Цаашид Худалдааны яам илүү олон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа сэргээхийг дэмжиж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэн, гадаад хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх салбарыг өргөтгөнө. Индэр тавцангаа нээлттэй байлган, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, гадаад хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, "Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль" болон дүрэм журмыг сайтар хэрэгжүүлэн, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлэх болно гэж хэллээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125622569