Ши Жиньпин: Энэрэнгүй сэтгэлээр ард иргэдээ буян үйлдээрэй
2020-02-24 16:33:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ Төвдийн шинэ жил тохиож байгаатай холбогдуулан ХКН-ын төв зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв хорооны дарга Ши Жиньпин энэ сарын 21-ний өдөр Бээжин их сургуулийн Шөүган эмнэлэгт дадлага хийж байгаа Төвдийн их сургуулийн Анагаах ухааны коллежийн оюутадад хариу захиа илгэн, тэдний Төвдийн эрүүл мэндийн үйлэст өөрийгөө зориулж байгааг нотлон, тэдний олноо оройлсон мэдэлгийг эзэмшин, үндсэн шатны иргэдэд үйчлэхийг зоригзуухын зэрэгцээ тэд нар болон Төвдийн бүх иргэдэд баярын мэндчилгээ хүргэн, сайн сайхныг зөгнөсөн байна.

Ши Жиньпин хариу захиандаа хэлсэн нь, 17 оюутануудын Бээжинд клиникийн дадлага хийх хугацаанд клиникийн суурь мэдлэгийн дасгалаа сайтар хийсэн мөртлөө Төвдийн эрүүл мэндийн үйлэст өөрийгөө зориулах зориг санааг бататгасныг мэдээд миний бие тааламжтай байна гэв.

Ши Жиньпин онцолсон нь, эмч бол ард иргэдийн эрүүл мэндийн хамгаалагч юм. Энэ удаагийн шинэ коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг сэргийлэн хязгаарлах тэмцэлд, цэрэг арминайхан өргөн олон эмнэлгийн ажилтан түрүүлэн өмнө эгнээнд жагсан, баатарлагаар байлдан, өөрийн үйл ажиллагаагаар “цагаан нөмрөгтөн”-ий үхлээс авран, гэмтэгсэдийг эмчлэх үзэл санааг илэрхийлсэн байна. Та нар тэднээр дууриал болгон, улс орондоо найрдвартай сайн эмч болохоор чармай гэдэгт миний бие бат итгэлтэй байна. Та нарын цагийг нандигнан, олноо оройлсон мэрэгжлийг эзэмшин, төгсний дараа ард иргэдийн хэрэгтэй газарт хүрч, энэрэнгүй сэтгэлээр ард иргэдээ буян үйлдэхийг найдаж байна гэв.

Өнгөрсөн оны 6-р сард Бээжин их сургуулийн Анагаах ухааны газрын тохируулалтын дагуу Төвдийн их сургуулийн Анагаах ухааны коллежийн 2015 оны килиник анагаах ухааны мэргэжлийн бакалаврын ангийн 17 оюутан Шөүган эмнэлэгт очиж, 11 сарын килиник дадлагаа эхлүүлсэн байна. Өмнөхөн тэд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захиа бичин, дадлага хийснээс хойших сэтгэгдэлээ тайлан хийж, нам болон улстаа талархлын сэлгэлээ илэрхийлэн, мэргэжлээ сайтар сурсны дараа улс орныхоо ачийг хариулан, нутаг орноо байгуулах зоригоо илтгэсэн байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125619363