Хятад-Европын бараа тээврийн галт тэрэг үйл ажиллагаагаа явуулж эхлэв
2020-02-20 09:39:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 18-ны цахилгаан мэдээ /сурвалжлагч Ань Лүмэн/ Шинэ коронавирусийн халдвараас үүссэн уушигны үрэвсэл үүссэний улмаас, ӨМӨЗО-ы Хятад-Европын бараа тээврийн галт тэрэгний хэвийн үйл ажиллагаа зогсонгийрсан юм. Үүнтэй холбогдуулан ӨМӨЗО халдварт өвчнөөс болсон сөрөг нөлөөг даван туулах талд идэвхтэй арга хэмжээ авч, ОХУ-ын Москва хот уруу хоёр ээлжийн галт тэрэг зорчуулсан нь ӨМӨЗО-ы Хятад-Европын бараа тээврийн галт тэрэг үйл ажиллагаа сэргээснийг харуулж байна.

Шинэ коронавирусийн халдварт уушигны үрэввсэл үүссэнээс хойш, ОХУ, Казахстан, Монгол зэрэг улс орнууд адил бус хэмжээний хориг арга хэмжээ авч, зарим боомтуудын үйл ажиллагааг хязгаарласнаас шалтгаалан, ӨМӨЗО-ы Хятад-Европын бараа тээврийн галт тэрэгний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлжээ. Улмаар ӨМӨЗО холбогдох арга хэмжээг идэхтэй хэрэгжүүлж, энэ сарын 13-14-ний өдрүүдэд, Улаанцав хотын Долдугаар сум дахь Хятад-Европын бараа тээврийн ложистикийн паркаас ОХУ-ын Москва хот руу авто машины сэвбэг тоног ачсан хоёр ээлжийн галт тэргийг зорчуулж, тээвэрлэсэн барааны хэмжээ нь 186 стандарчилсан чингэлэг, 700 гаруй тонн, нийт өртөг нь 4,5 сая ам.долларт хүрчээ.

Урьдчилсан төлөвлөгөөгөөр, 2020 онд ӨМӨЗО-оос Хятад-Европын бараа тээврийн галт тэргийг 260 ээлжээс дээш зорчуулж, 300 ээлжид хүргэх зорилгын төлөө ажиллахаар байна. Тус чиглэлийн галт тэрэгний үйл ажиллагаа эхэлсний улмаар, ӨМӨЗО-ны гадаад худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон импортолсон бүтээгдэхүүнийг боловсруулах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг алгуур аажмаар хөтлөх юм байна.

17-ны үдээс өмнө Хятад-Европын бараа тээврийн X8059-р галт тэрэг Хятад улсын Мөгдөн хотын төмөр замын Зүүн вокзалаас ачаа бараагаа ачиж эхлэв. Механик эд анги, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дүүртэл ачсан энэ галт тэрэг ойролцоогоор 18 хоногийн дараа Москвад хүрнэ. Энэ долоо хоногт “Мөгдөн Манжуур Европ” хоорондын Хятад-Европын бараа тээврийн долоон галт тэрэг Хятадын хилээр гарч аялах төлөвтэй байна.

Шинэ коронавирусийн халдварт уушигны үрэвсэл үүссэний улмаас 2-р сарын 3-9-ний хооронд Ляонин мужаас Европт руу гарах бараа тээврийн галт тэргийг түр зогсоож, хилээр орж ирэх галт тэрэгнүүдийг харин зогсоогоогүй юм. "Мөгдөн Манжуур Европ" Хятад-Европ хоорондын бараа тээврийн галт тэрэгний шугамыг 2015 оны 10-р сарын 30-ны өдөр албан ёсоор ажиллуулсан бөгөөд Мөгдөнөөс хөдөлж, Манжуурын боомтоор гараад, Орос, Беларусь, Польш болон бусад орнуудаар дамжин, 16-18 хоногт нийт 11 мянган км аялж Герман улсын Гамбург хотод хүрдэг юм.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125599465