Хятадын хойд нутгуудаар агаарын температур 4-6 хэм буурч, зарим газарт их цас орно
2020-02-20 09:39:14 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Цаг уурын ерөнхий товчооны вэб сайтын мэдээнд, 18-ны шөнөөс 21-ны өдөр хүртэлх хугацаанд хүйтэн агаарын нөлөөгөөр Хятадын хойд нутгуудаар агаарын температур 4-6 хэм буурч, салхины хүч 5.5-13.8 метр секунд хүрч, Шиньжянгийн өмнөд хотгор, Ганьсү, Өвөр Монголын баруун хэсгүүдэд элсэн шуурга дэгдэж, Шиньжянгийн хойд хэсэг, баруун хойд бүс нутгийн зүүн бие, баруун хойд хэсэг, Зүүн хойд хэсгүүдэд багаас дунд зэргийн цастай. Шиньжянгийн Или голын сав газар, Хар мөрөн, Гирин мужийн хэсэг газруудад их цастай.

Ирэх гурван хоногт Төвдийн зүүн бие, Хөх нуурын өмнөд бие, Сычуаний барууни хусэгт багаас дунд зэргийн цас орж, ихэнх нутгуудаар их цас орно гэжээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125599385