2019 оны жилийн эцсийн байдлаар Хонконгийн хүн ам 7.5 саяыг давав
2020-02-20 09:39:09 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хонконгийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Лю Минян/ Хонконгийн засгийн газрын статистикийн хорооны 18-ны өдрийн тоо баримтаас харахад, 2019 оны жилийн эцсийн байдлаар Хонконгийн хүн ам 7500700 хүрч, 2018 оны мөн үеэс 14200 нэмэгдэж 0.2% өсчээ.

Хонконгийн засгийн газрын статистикийн хорооны танилцуулснаар, хүн амын өсөлт нь байгалийн жамаар өссөн өсөлтөөс /төрсөн хүний тооноос нас барсан хүний тоог хассан/ гадна Хонконгийн хүн амын шилжилт хөдөлгөөнтэй /шилжиж ирсэн хүнйй тооноос шилжиж явсан тоог хассан/ холбоотой гэжээ. 2018 оны жилийн эцсээс 2019 оны жилийн эцэс хүртэлх хугацаанд байгалийн жамаар өссөн хүний тоо 4300 нэмэгдэж, үүнд төрөлт 52900 хүн, нас барагсад 48500 хүнд хүрчээ. Мөн хугацаанд шилжиж ирсэн хүний тоо 9900-д хүрч, үүнд “нэг талын нэвтрэх зөвшөөрөл”-тэй 39100 эх газрын иргэд Хонконгд ирсэн ба, 29200 Хонконгийн иргэд гадагш гарчээ.

Хонконгийн Засгийн газрын статистикийн хорооны танилцуулснаар, “оршин суугчдын” тодорхойлолтын дагуу хүн амын боловсруулалт хийсэн ба үүнд “байнгын оршин суугчид” болон “түр оршин суугчид” хамрагджээ. 2019 оны жилийн эцсийн байдлаар Хонконгийн нийт оршин суугчийн 7303500 нь байнгын оршин суугчид, харин 197200 түр оршин суугчдаар бүртгэгджээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125599361