Өвөр монгол хаврын тариалах бэлтгэл ажлаа аюулгүй алхам дараалалтай хийж буй
2020-02-18 09:38:07 Эх сурвалж: ӨМӨС
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Одоогоор улс даяар тахлыг урьчилан сэргийлэх, хязгаарлах ажлыг сайтр хийхийн зэрэгцээ хаврын тариалах бэлтгэл ажлуудыг зохистой, алхам дараалалтай, аюулгүй, тогтуунаар хийж, энэ жилийн ургац хууралтад бат бэх суурь тавьж, ядуурлаас ангижран чинээлэг нийгмийг бүх тараар цогцлоохоор тэмцэж буй.

Одоогоор ӨЗО-ы хөдөө аж ахуй, мал аж ахуйн шат бүрийн байгууллагынхан тухайн газрын тахлыг урьчилан сэргийлэх, хязгаарлахыг удирдах газартай ивэхтэй холбогдон, удирдах бодит санал боловсруулж, тосгон багийн тариачдын хаврын тариалах бэлтгэл ажлаа өрнүүлэхэд зохистой тохируулалт хийхэд нь хамжилцан, тариачдыг удирдан хувийн хамгаалалт, тосгонд орж гарахдаа бүртгүүлэх болон гадаа хөдөлмөрлөхдөө анхаарах чухалтай зүйлийг сайтар хийсний урьтал дор, газар тарианы ажлаа эртхэн зохицуулан, олон хүн цугларахаас зайлсхийхийн тулд тархай хөдөлмөрлөх, бүсад тосгонд орохгүй, гаднын хүнтэй ойрхон байхгүй ажиллаж байна.

Орон нутгийнхан хавар тариалахаас өмнөх зав чөлөө болон гэр орондоо тахлыг сэргийлэх хугацаанд өргөн олон тариачид болон тариалах машны том өрх, нийгэмчилсэн үйлчилгээний байгууллагыг дайчлан, урьдчилан тариалах машин механикийн засвар үйлчилгээ хийж, тариалах ажлын гараагаа сайн эхлүүлэхээр байна. Орон нутгийнхан хавар тариалахад шаардагдах үр, бордоо, пестицид зэрэг тариалангийн хэрэгслийн тээврийн саадгүй байхыг идэвхтэй баталж байна. Мөн орон нутгийн тариалан, мал аж ахуйн байгууллагынхан тариачдыг зохион байгуулан онлайн худалдан авалт, төвлөрүүлэн худалдан авалт болон үйлвэрлэгчээс шууд худалдан авалт хийж, тариалах хэрэгслийн аж ахуйн нэгж болон нийлүүлэгчийн бүх тосгонд бүхэлд нь нэгэн зэрэг бараагаа нийлүүлэхийг урамшуулан, тариачдын хөл хөдөлгөөнийг багасгаж байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125589531