Үндэсний нөөцөлж байсан 70 мянга гаруй тонн эрдэнэ шишийг худалдаж захын нийлүүлтийг батлав
2020-02-18 09:38:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Үханий энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Хөү Вэнькүнь\ Шинэ коронавирусийн халдварын уушигны үрэвслийн нөлөөгөөр Хубэй мужийн хэсэг бордоо үйлвэрлэх аж ахуйн нэгжийн түүхий эдийн нийлүүлэлт хүндрэлтэй болж, захын нийлүүлэлтийг ноцтой нөлөөлсөн байна. Энхүү байдалд хандуулан Хятадын Нөөцийн үр тарианы групп ХХК-йн Хубэй дэх охин компани үндэсний нөөцийн эрдэнэ шишийн дуудлагын худалдаа зохион байгуулж, мужийн хэмжээний 40 гаруй аж ахуйн нэгж дуудлагын худалдаанд оролцон, 73.4 мянган тонн худалдан, аж ахуйн нэгжүүдийн хүндрэлтэй байдлыг шийдвэрлэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын нөөцийн үр тарианы групп ХХК-йн Хубэй дэх охин компани нь үр тариа хэрэглэх холбогдох шууд харьяа аж ахуйн нэгжтэй харилцан, QQ болон Вичат группаар дамжин, сурталчлан дуудлагын худалдааны бодлогын дагуу, дуудлагын худалдааны дүрэм болон ажиллагааны процессоор үр тариа хэрэгтэй аж ахуйн нэгжийн бодит бэрэхшээлийг шийдвэрлсэн юм.

Үүний зэрэгцээ уг үр тариаг аль болох хурдан холбогдох аж ахуйн нэгжид хүргэн, үйлдвэрлэлийн шаардлагыг хангахын тулд Хятадын нөөцийн үр тарианы групп ХХК-ийн Хубэй дэх охин компанийн харьяан дахь холбогдох аж ахуйн нэгж зам харилцааны хязгаарлал, зөөвөрлөгч ажилчин дутмаг зэрэг сул талыг даван туулж ажлаа өрнүүлсэн байна. Жишээлбэл Үхань, Жинмэний шууд харьяа сан нь хамтран ажиллагчиддаа тээврийн машин харилцан өгч, нэвтрэх гэрчилгээг нь зохицуулж. Эжөү, Чяньжян шууд харьяат сангийн намын гишүүн зөөвөрлөгч ажилтан болж, сайн дураасаа хамтран ажиллагчдаа тээврийн машинд тээвэрлэж өгсөн. Шяньнин, Ичангийн шууд харьяа сан нь үнэгүйгээр үр тариа тээвэрлэгч жолоочид цай хоол болон маск хангасан байна. Статистикийн тоцооллоор энэ сарын 12-ны өдрөөс сангаас гаргах ажил эхэлснээс хойш одоо болтол Хятадын нөөцийн үр тарианы групп ХХК-ййн Хубэй дэх охин компани нь мужийн дотоод дахь 20 гаруй бордоо үйлдвэрлэх аж ахуйн нэгэжид 6000 гаруй тонн эрдэнэ шиш нийлүүлж, зохих хэмжээнд бордоо үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн үр тариа дутмаг асуудлыг шийдвэрлсэн байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701125589406