Өвөр монголд коронавируст халдварласан өвчтөн 70 болов
2020-02-18 09:38:23 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурважлагч Вэй Жин-Юй\ ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооноос ойлгосноор энэ сарын 15-ны өдрийн 9:00 цагаас 16-ны өдрийн 9:00 цаг хүртэл ӨМӨЗО-ны шинэ коронавирусийн халдварт уушигны үрэвслийн тохиолдол шинээр 2 нэмэгдэн, нийт оношлогдсон тохиолдол 70 болж, шинэ нэмэгдсэн сэжигтэй тохиолдол 4, шинэ нэмэгдсэн илааршиж эмнэлгээс гарсан тохиолдол 1, өвчин нь хүнд байдлаас хэвийн байдалд шилжсэн тохиолдол 1, сэжигтэй тохиолдолоос цуцалсан нь 1 байлаа.

Үүнд оношлогдсон 70 тохиолдол нь Ордост 11, Бугатад 11, Улаанхадад 9, Баяннуурт 8, Хөх хотод 7, Шилийн гол аймагт 6, Түнляод 6, Хөлөнбуйрт 6, Улаанцавт 3, Үхай хотын Хайбөвань дүүрэгт 2, Хянган аймгийн Улаанхотод 1 тус тус байв.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125589374