Бүх Хятадын хятад анагаах ухааныхан 2220 хүн томилон Хүбэйг дэмжиж буй
2020-02-17 09:54:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Үханий энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лэ Вэньвань, Лян Жяньчян\ Үндэсний Хятад эм эмнэлгийг удирдах газрын Эмчлэн засах эрдэмтний хэсгийн ахлах, Хятадын Инженерийн академийн академич, Хятадын Хятад анагаах улхааны академийн захирал Хуан Лүчи 14-ний өдөр Хубэйн шинэ коронавирусийн халдварт уушигны үрэвслийг сэргийлэн хязгаарлах ажлын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, бүх Хятадын хятад анагаах ухааныхан Хүбэй рүү 2220 хүн томилон, оношлогдсон өвчтөний дунд хятад эм эмнэлгийн оролцоо өндөр байна гэжээ.

Хятадын Хятад анагаах ухааны шинжлэх ухааны академи, Бээжингийн хятад эанагаах ухааны их сургууль, Гуандүн мужийн хятад анагаах анагаах ухаан болон Тяньжинь, Жянсү, Хэнань, Хунань, Шаньши зэрэг газрын хятад анагаах ухааны эмнэлгийн ажилтнаар бүрэлдсэн гурван багц үндэстний хятад анагаах ухааны эмчилгээний хэсэг Хубэйг тусалахаар Үханий Жиньиньтань эмнэлэг, Хубэй мужийн хятад европыг уялдуулсан эмнэлэгт очин, Жяншя нүүдлийн түр эмнэлгийг хүлээн авч хариуцав. 2220 хүний дотор зонхилох нь SARS өвчний эсрэг ажиллаж байсан юм. Сүүлийн өдрүүдэд хятад анагаах ухааны эмнэлгийн хэсэг мөн Лэйшэньшань эмнэлгийг дэмжихээр бий” хэмээн Хуан Лүчи хэлэв.

Тэрээр хэлэхдээ, килиникийн ажиглалтаас харахад хятад европыг хуялдуулан өвчний байдал хөнгөн өвчтөний цээж бачимдах зэрэг тааруу байдлыг эмчлэхэд илаарших нь хурдан, хүнд өвчтөний эмчлэх үеллийг богиносгох болно. Одоогоор Хубэйд оношлогдсон өвчтөнд хятад эм эмнэлгийн оролцоо 75 хувиас дээш, бусад газарт 90 хувийг даван, хятад эм эмнэлэг нь Үханьд нэн их ач холбогдол өгч байна гэв.

“Үндэсний хятад анагаах ухааны хэсэг нь тухайн газрын хүчтэй дэмжлэг дор хятад европыг уялдуулан, хятад эм эмнэлгийн онцлогийг товойлгон, нийт хүлээн авч эмчилсэн оношлогсон ба сэжигтэй өвчтөнд нийт 248, өвчний байдал нь илааршсан нь 159, эдгэрч эмнэлгээс гарсан нь 51 хүн, эмнэлгээс гарах стандартын шаардлага хангасан 22 хүнийг буферийн өрөөнд шилжүүлэв гэж Хуан Лүчи танилцуулав.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125584930