Бээжин буцсан хүн бүхэн Бээжинд хүрсний дараа цөм 14 хоногийн ажиглалт хийх хэрэгтэй
2020-02-17 09:54:52 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

14-ний өдөр, Бээжингийн шинэ коронавирусийн халдвартай уушигны үрэвслийг сэргийлэн хязгаарлах ажлын удирдах хэсэг мэдэгдэл гарган, өнөөдрөөс эхлэн Бээжин буцсан хүн бүхэн Бээжинд хүрсний дараа цөм орон сууцанд нь буюу төвлөрүүлэн 14 хоногийн ажиглалт хийх хэрэгтэй гэв. Орон сууцанд нь буюу төвлөрүүлэн ажиглалт хийхээс татгалзсан хүнээс хуулийн дагуу хариуцлага нэхнэ. Бээжинд буцахаас өмнө Бээжинд байгаа ажлын байгууллага болон оршин сууж байгаа хороололд \тосгон\ мэдэгдэх хэрэгтэй.

Үүнээс гадна, Бээжин хотын шинэ коронавирусийн халдвартай уушигны үрэвслийг сэргийлэн хязгаарлах ажлын хэвлэлийн бага хурал өчигдөр үдээс хойш болж Бээжин хотын намын хорооны Нийгмийн ажлын зөвлөлийн гишүүн, Хотын иргэний ажлын газрын дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Ли Хүнбин уг хотын тахлын хугцаан дахь 13 үйлчилгээ баталгааны арга хэмжээг танилцуулсан байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125584920