Ли Кэчян Бээжингийн галт тэрэгний баруун өртөөнд ажил шалгав
2020-02-17 09:55:10 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ 2-р сарын 14-ний өдөр, ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын гишүүн, ТЗ-ийн Ерөнхий сайд, Намын төв хорооны шинэ коронавирусийн уушигны тахлыг аргацаахыг удирдах ажллын хэсгийн дарга Ли Кэчян Бээжингийн галт тэрэгний баруун өртөөнд очиж зорчигчдыг солбицуулан зорчуулах болон шинэ коронавирусийн уушигны үрэвслийг сэргийлэн хязгаарлаж байгаа ажилтай танилцав.

Ерөнхий нарийн бичгийн даргаа Ши Жиньпингийн тахлыг сэргийлэн хязгаарлах ажлыг эрчимжүүлэх тухай чухал яриа болон ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны хурлын зориг санааг нэвтрүүлэн хэрэгжүүлж, Намын төв хорооны тахлыг аргацаахыг удирдах ажлын хэсгийн байршуулалт болон ТЗ-ийн Хамтран сэргийлж хамтран хязгаарлах механизмын төлөвлөлтийн дагуу, тахлыг сэргийлэн хязгаарлах арга хэмжээг нарийн хянамгай хэрэгжүүлж, олон төрлийн арга хэмжээг зэрэг авч, зорчигдыг солбицуулан зорчуулж, хүмүүсийн урсгал ихдэхээс болох тахал халдварлах эрсдлийг аль чадахаар бууруулж, тахлыг сэргийлэн хязгаарлах ажилд үр ашигтай түшиг тулгуур хангах хэрэгтэй гэж тэрээр чухалчлан хэлэв.

Ли Кэчян Бээжингийн галт тэрэгний баруун өртөөний удирдах төвд хүрч бүх Хятадын төмөр замын зорчигчдыг солбицуулан зорчуулах ажлын зохин байгуулалт болон ирээдүйн зорчигчдын урсгалын хандлагыг ойлгов. Өртөөний удирдлага өнгөрсөн хугацаанд улсаас хэрэгжүүлсэн цагаан сарын амралтын хугацааг сунгасан, ажил эхлэх хугацааг уян хатан төлөвлөсөн болон зорчигчдыг солбицуулан зорчуулах зэрэг арга хэмжээ авсан тухайгаа танилцуулжээ. Ли Кэчян хэлэхдээ, та нар нэг талаар тахлыг сэргийлэн хязгаарлах, нөгөө талаар саадгүй нэвтрэхийг биелүүлж чадсан байна. Өнөөгийн байдлаар тахлыг сэргийлэн хязгаарлах ажил мөн зангилаа шатанд оршиж байгаагийн зэрэгцээ хэсэг газар ажлаа дэс дараалалтай эхлүүлж байна гэжээ.

Зам харилцаа бол хүмүүсийн зорчих том судас, мөн ч тахлыг сэргийлэн хязгаарлах төрөл бүрийн эд бараа болон амьдралын шаардлагатай эд барааны нийлүүлэлтийн амин шугам, тахлыг сэргийлэн хязгаарлах арга хэмжээг шинжлэх ухаанч нарийн нягт үр ашигтай хэрэгжүүлж, нийтийн зам харилцааны хэрэгсэл болон өртөө зогсоолын тахлыг сэргийлэн хязгаарлах ажлыг нарийн хянамгай хийж, зорчигчдыг санаа амар зорчуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ зам харилцааны саадгүй байхыг баталж, эдийн засаг нийгмийн хэвийн дэглэмийг хамгаалах хэрэгтэй гэж чухалчлан хэлэв.

Ли Кэчяи жижиүүрлэж байгаа ажилтдыг тохинуулж, өөрийгөө хамгаалах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж сануулаад бүх Хятадын зам харилцааны салбарын өргөн олон ажилтдыг ажлын байраа бат сахиж, тахлыг сэргийлэн хязгаарлах ажилд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125584804