Энэ сарын 14-ний өдрийн 24:00 цаг хүртэлх шинэ коронавирусийн халдварт уушигны үрэвслийн тахлын хамгийн шинэ байдал
2020-02-15 09:54:56 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 14-ний өдрийн 0—24 цагт 31 муж \ӨЗО, Шууд харьяа хот\ болон Шиньжянгийн үйлдвэрлэлийн байгуулалтын корпусын мэдүүснээр оношилсон тохиолдол 2641, хүнд өвчтөн 849, нас барсан тохиолдол 143 \Хубэйд 139 тохиолдол, Хэнаньд 2 тохиолдол, Бээжин, Чүнчинд 1 тохиолдол\ сэжигтэй тохиолдол 2277-гоор тус тус шинээр нэмэгдсэн байна.

Тухайн өдөр илааршиж эмнэлгээс гарсан хүн 1373 тохиолдол байж, халдвар авсан өвчтөнтэй ойрхон байсан 30081 хүнийг эмнэлгийн ажиглалтаас чөлөөлсөн байна.

Энэ сарын 14-ний өдрийн 24:00 цаг болтол 31 муж \ӨЗО, Шууд харьяа хот\ болон Шиньжянгийн үйлдвэрлэлийн байгуулалтын корпусын мэдүүснээр одоо оношлогдсон өвчтөний тохиолдол 56873 \үүнд хүнд өвчтөн 11053 тохиолдол\, илааршиж эмнэлгээс гарсан нь 8096 тохиолдол, нас барсан нь нийт 1523 тохиолдол, мэдүүлсэн нийт тохиолдол 66492 байж, өнөөг хүртэл сэжигтэй тохиолдол 8969 байна. Мөрдөн бүртгэгдсэн халдварт өвчтөнтэй ойрхон байсан хүний тоо 513183 байж, одоо эмнэлгийн ажиглалтад 169039 хүн байна.

Хонконг, Макао, Тайваний бүс нутгийн оношлогдсон тохиолдол 84, үүнд Хонконгд 56 тохиолдол, \эдгэрч эмнэлгээс гарсан 1 тохиолдол, нас барсан 1 тохиолдол\, Макаод 10 тохиолдол \эдгэрч эмнэлгээс гарсан 3 тохиолдол\, Тайваний бүс нутагт 18 тохиолдол \эдгэрч эмнэлгээс гарсан 1 тохиолдол\ байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125584865