Цэрэг армийн 2600 эмч сувилагчийг нэмж илгээнэ
2020-02-13 12:23:34 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний зөвшөөрлөөр, цэрэг армиас 2600 эмч сувилагчийг Үханьд нэмж илгээн, Хөүшэньшань эмнэлгийн ажлын загварын дагуу Түнжи эмнэлэг, Хүбэй мужийн эмэгтэйчүүд хүүхдийн эмнэлгийн Гуангү салбар байгууллагын эмчилгээний авран туслах үүргийг гүйцэтгэнэ.

Энэ хоёр эмнэлэг нь 1600 шахам ортой бөгөөд халдвараас хянан сэргийлэх, шинжилгээ, ариутгах зэрэг бүх тасгийг ажиллуулж байна.

Үханий эмнэлгийн багтаамж ба бүтээн байгуулалтын үйл явцыг үндэслэж, цэрэг армийн эмч сувилагчийг шат дараалалтай нэмж илгээх бөгөөд эхний ээлжийн 1400 хүн 2-р сарын 13-нд Үханьд хүрч, ажиллахад бэлэн боллоо.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125568549