Тахлын эсрэг 5G биеийн халууныг хэмжих ухаалаг эргүүлийн робот цагдаа ажиллаж буй
2020-02-11 16:06:54 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Одоогоор короновируст халдварласан уушигны үрэвсэлтэй тэмцэх ажил хараахан дуусаагүй боловч томоохон аж ахуйн нэгжүүд ажлаа түргэн эхлүүлэх шаардлагтай болсон мөртлөө ажлаа эхлүүлсний дараа үйлдвэрийн газрууд нь хүн нягтарсан бүс болж, ажилчны харилцах давтамж их болно. Аж ахуйн нэгжийн ажилчдын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь аж ахуйн нэгжийн бүхий л үйлдвэрлэлийн дарааллыг ахиулах, ажилчдын амьдралын баталгаа, цашлаад тахлыг урьдчилан сэргийлэх, хязгарлах ажлыг ахиулахтай холбогдох юм. Иймээс аж ахуйн нэгжүүдэд аюулгүй, өндөөр үр ашигтай, хэзээ хаана ч ойртолцохгүйгээр биеийн халууныг хэмжих төсөл шаардлагатай болсон байна.

Жэжянгийн “Юником”-оос 5G технологид суурилсан хэт яааан туяаны биеийн халууныг хянан хэмжих эргүүлийн робот цагдаагийн төсөл гарган, Жяшин хотын Жяшаний нэг долгойлох аж ахуйн нэгжийн хэвийн ажил эхлэхэд туслан, энэ сарын 7-ны өдөр урьдчилан системийг туршин ажиллуулж дуусгааад хамтран ажиллагчийн талд яаралттай байршуулалт хийн, төлөвлөөгөний дагуу цаг даруйд нь ажлаа эхлүүлэхийг баталсан байна.

Уг робот нь энгийн хэт ягаан туяаны хяналтын аппаратын ажлын байр нь тогтмол байдаг буурай талыг ялан давж, “өндөр онч, өндөр үр ашигтай, угсрахад уян хатан, аюулгүй найдвартай зэрэг давуу талтай юм. Тэр нь үүдний харуул болж үйлдвэрт орох ажилчдын биеийн халууныг хэмжиж болох бөгөөд эргүүл хийж 24 цаг хөдөлгөөнт эргүүл хийж, ажилчдын их ханиалгах зэрэг байдлыг цаг тухайд нь хянан хэмжиж, хэвийн бус байдал илэрвэл цаг даруйд нь сэрэмжлүүлж, аж ахуйн нэгжийн ажилчдын эрүүл мэндийг цогцоор нь хамгаалж, гаднаас өвчин халдварлах болон дотоодод дэлгэрэхээс сэргийлдэг.

Хүний хүчээр биеийн халууныг хэмжих уламжлалт арга нь хүний хүч хэрэгсэх мөртлөө мөн хүн хүнтэйгээ ойртолцох нь аюулгүй байдлын эрсдлийг нэмэгдүүлдэг. Уг арга нь их хэмжээний хүний хүч, материаллаг хүчийг хэмнэж, аж ахуйн нэгжийн ажилчдын харилцан халдварлах эрсдлийг бууруулна. Мөн онгоцны буудал, автобусны буудал, эмнэлэг, орон сууцны хороолол болон чухал газрууд зэрэг биеийн халууныг хэмжих шаардлагтай олон нийтийн талбайд, нэг удаад олон хүний биеийн халууныг хэмжиж, алсаас харж удирдах зэрэг чадамжтай, тэргүүний эгнээнд ажиллаж байгаа ажилтанд туслан өндөр эрсдэлтэй, өндөр хүчдэлтэй ажиллах орчинд хшалгах, тахлыг урьдчилан сэргийлэх, хязгаарлах зэрэг үүргийг гүйцэтгэх болно.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125559328