Аж үйлдвэр болон мэдээлэлжилтийн яам 20 бодлого болосруулж ЖДҮ-ийн ажлаа сэргээхийг дэмжиж буй
2020-02-11 16:06:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Шиньшинь\ Аж үйлдвэр, мэдээлэлжилтийн яамнаас ойлгосноор, уг яамны хэвлэн тараасан «Коронавируст халдварласан уушигны үрэвслийн тахлыг арагцаан, ЖДҮ-ийн ажлыг сэргээн эхлүүлж хамтаар бэрхшээлийг даван туулах ажлын тухай мэдэгдэл»-д, үйлдвэрлэлийг бүх талаар дэс дараалалтай сэргээхийг батлах, ЖДҮ-т санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон банк санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг улам нэг алхам эрчимжүүлэх зэрэг зургаан талын 20 бодлого хэрэгжүүлэн, ЖДҮ-т туслан ажлыг нь дэс дараалалтай сэргээн эхлүүлж, бэрэхшээлийг даван туулах тухай тодорхойлжээ.

Аж үйлдвэр мэдээлэлжилтийн яам холбогдох байгууллагтай хамтран аж ахуйн нэгжид туслан ажилчдын ажилдаа буцах, түүхий эдийн нийлүүлэлт, эд барааны тээвэрлэлт болон маск зэрэг урьдчилан сэргийлэх, хязгалаах барааны нийлүүлэлтийг батлах зэрэг асуудлыг зохицуулж, аж ахуйн нэгжийг удирдан үйлдвэрлэлээр өөрийгөө аврах ажил өрнүүлнэ. Үүний зэрэгцээ холбогдох байгууллагуудыг тахлын хугацаанд ЖДҮ-ийн үйл ажиллагаанд шаардагдах цахилгаан, ус, хийн төлбөрийг шат хуваан түр хойшлуулан төлүүлэх, хойшлуулан төлөх хугацаанд “Төлбөр төлөөгүй ч нийлүүлэлтийг зогсоохгүй” байх арга хэмжээ авах ажлыг ахиулж, аж ахуйн нэгжийн ажлынэрчийг чангаруулна.

Санхүү татварын дэмжлэг үзүүлэх талаар тахлаас сэргийлж байгаа гол чухал аж ахуйн нэгжид үндэсний татварын дэмжлэгийн бодлогын хэрэгжилтийг ахиулан, орон нутгийн засгийн газар холбогдох санхүүгийн дэмжлэгийн бодлого боловсруулахыг урамшуулан, орон нутгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх тусгай хөрөнгийн үүргийг гүйцэд бадруулна. Үүний зэрэгцээ шат бүрийн төсвийн байгууллагыг хөтлөн ЖДҮ-ийг дэмжих эрчийг нь чангаруулж, ЖДҮ-т зориулсан худалдан авах мөнгөний хэмжээний харьцлааг нэмэгдүүлэх зэрэг болно. Үүнээс гадна Аж үйлдвэр, мэдээлэлжилтийн яам бас банк санхүү, инноваци, олон нийтийн үйлчилгээ зэрэг талаар ЖДҮ-т дэмжлэг үзүүлэх болно.

Одоогоор олон газарт ЖДҮ-ийн тулгамдсан бодит асуудалд чиглүүлэн бодлого боловсруулж, зарим томоохон аж ахуйн нэгж баялгийн давуу талаа бадруулан, ЖДҮ-ийг дэмжих арга хэмжээ авч байна. Тухайлбал Леново копани сүүлийн өдрүүдэд олон газрын үйлдвэрт түр нээлттэй компьютер, сервер, гар утас угсрах зэрэг ажлын байр гаргаж, ажлын боломжийг хуваалцаж байгаа. “Хэма” компани ажилтнаа хуваалцан, аж ахуйн нэгжийг туслан өөрийн өртгийн асуудлыг шийдсэн байна.

Аж үйлдвэр, мэдээлэлжилтийн яамны холбогдох удирдлага “аж ахуйн нэгжийн хэрэгсэх ажилтан, эрчим хүчний нийлүүлэлт, санхүүжилт, аж үйлдвэрийн гинжийн иж бүрдэл зэрэг талын асуудлын тойронд хандалгат чанартай дэмжлэг үзүүлэн, аж ахуйн нэгжийн бэрэхшээлийг даван туулахад туслаж байна” гэв.

 

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125559303