Хөх хотын 2500 такси хэвээр ажиллаж ариутгах эд хэрэгслийн хангалт баталгаатай байна
2020-02-10 12:50:09 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Цао Жэнь\ Хөх хотод өдөр бүр 2500 шахам такси хэвээр ажиллан, 500-800 онлайн такси ажиллаж, өдөрт 10 мянга гаруй зорчигчийг хүлээн авч буй.

Энэ сарын 7-ны өдөр болсон Хөх хотын коронавирусээс үүдэлтэй уушигны үрэвслийн тахлыг урьдчилан сэргийнлэх, хязгарлах ажлын хэвлэлийн бага хуралд, Хөх хотын Зам тээврийн товчооны дэд дарга Лю Кай танилцуулахдаа,, “Тахлыг урьдчилан сэргийлэх, хязгарлах хугацаанд Хөх хотын хот хоорондын автобус, нисэх онгоцын автобус, метро болон хотын автобусыг цөмийг зогсосон болохоор зам харилцааны зангилаа болон иргэдийн гарч ороход такси чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тахлыг урьдчилан сэргийлэх, хязгаарлах хугацаанд зам харилцааны голдлого нь такси дээр төвлөрсөн байна” гэв.

Өнгөрсөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 6-ны өдөр хүртэл хотын хэмжээнд нийт ашиглагдсан такси давхардсан тогоор 19832, онлайн такси давхардсан тогоор 5672, нийт хүлээн авсан зорчигч давхардсан тогоор 164167-д хүрсэн байна. Хошуу шяниудын дотор Хорингэр шяньд 10 гаруй такси ажиллаж байхаас гадна бусад хошуу шяний таксийг бүр зогсоосон байна. Одоогийн тээврийн тоо баримтаас харахад, зам харилцааны зангилааны дамжуулан тээвэрлэх болон олон нийтийн үндсэн шаардлагыг хангаж чадаж буй.

Тахлыг урьдчилан сэргийлэх, хязгаарлах шаардлагын дагуу жолооч нар заавал хувийн хамгаалалт болон таксины ариутгаллыг сайтар хийж, ажлын дунд маск зүүхийн зэрэгцээ зорчигчийн маск зүүхийг заавал шаардсан байх хэрэгтэй.

Жолооч нар ажилдаа гарахаас өмнө машнаа бүрэн ариутгаж, ажлын дунд ч ариутгах хэрэгтэй. Энэ сарын 7-ны өдөр хүртэл Хөх хот нь жолооч нарт 560 кг өндөр өтгөцтэй ариутгагч шингэн түгээж, таксины ариутгах эд хэрэгслийн хангалт баталгаатай байна.

Тахлын байдлыг мөрдөхөд зориулан зорчигч таксид суувал заавал нэр, утасны дугаар, таксид суусан, буусан цаг болон зорчсон эхлэлт, төгөсгөлийн газраа бүртгүүлэх хэрэгтэй.

Хөх хотын зам тээврийн байгууллага нь хууль сахиулах хүчээ эрчимжүүлэн, “хар такси”-гаар вирус халдварлахыг таслан зогсооно.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125553464