Өвөр монголд коронавируст халдварласан өвчтөн нийт 54 бүртгэгджээ
2020-02-10 12:50:14 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Вэй Жин-Юй\ ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэнээр энэ сарын 8-ны өдрийн 10 цагаас 9-ний өдрийн 9 цаг хүртэл ӨМӨЗО-д коронавируст халдварласан уушигны үрэвсэлтэй өвчтөн 2 нэмэгдэж нийт 54 өвчтөн бүртгэгдэн, халдвар авсан сэжигтэй өвчтөн 3 нэмэгджээ.

Эдгээр нь Баяннуур хотын Урадын дундад хошууны Жао овогт эрэгтэй А, Ү овогт эмэгтэй, тэд бол эхнэр нөхөр хоёр, Тяньжинь нутагтай юм. Коронавирусийн халдвар авсан сэжигтэй 3 өвчтөн нь тус тус Бугат хотын Дүнхэ дүүргийн, Баяннуур хотын Линьхэ дүүргийн, Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийнх байлаа.

Одоогоор өвчтөнтэй ойр байсан 1533 хүнийг тусгаарлан анагаах ухааны хяналт хийж байна. Тухайн өдөр 32 хүнийг хяналтаас чөлөөлжээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125553450