Хятадад коронавирусний халдварын 2656 шинэ тохиолдол бүртгэгджээ
2020-02-08 17:48:07 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын мужийн түвшний засаг захиргааны 31 бүс нутагт бямба гарагт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны 2656 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг өвчний улмаас 89 хүн нас баржээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, бямба гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 37198 хүрч, нийт 811 хүн нас барсан байна. Мөн коронавирусний халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 28942 хүрч, биеийн байдал хүнд хүний тоо 6188 хүрчээ.

Үүнээс гадна эмнэлгээс гарсан хүний нийт тоо 2649 хүрсэн байна. Бямба гарагт нас барсан хүмүүсийн 81 нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. Мөн тухайн өдөрт 87 хүний биеийн байдал хүндэрсэн бол 600 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Мөн вирусний халдвартай өвчтөнүүдтэй ойр байсан 371905 хүн тогтоогдсоноос 31124 хүнийг гэр лүү нь буцаасан бол 188183 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125549143