Өвөр монголд 46 хүн коронавирусын халдвар авчээ
2020-02-07 15:40:25 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2020 оны 2-р сарын 6-ны өдрийн 9 цаг хүртэл Өвөр монголд 46 хүн коронавирусын халдвар авсан байна. Үүнд:

1. Ордос хотод 11 \Далад хошуунд 9, Дүншэн дүүрэгт 1, Отогийн өмнөд хошуунд 1 байсан нь бүрэн илааршиж эмнэлгээс гарав\.

2. Бугат хотод 9 \Түмэд баруун хошуунд 6, Хөндлөн дүүрэгт 3\.

3. Хөххотод 5 \Шинэ хот дүүрэгт 2, Юйчюань дүүрэгт 1, Сайхан дүүрэгт 1, Хотон дүүрэгт 1\.

4. Баяннуур хотод 4 \Үюань шяньд 2, Линьхэ дүүрэгт 2\.

5. Хөлөн буйрт 5 \Манжуурт 1, одоогоор бүрэн илааршив. Ягши хотод 1, Мориндаваа хошуунд 3\

6. Улаанхадад 3 (Сүншань дүүрэгт 1, Линьши шяньд 1, Юаньбаошань дүүрэгт 1\.

7. Улаанцав хотод 3 \Хуадэ шяньд 2, Дөрвөд хошуунд 1\.

8. Шилийн хот аймагт 2 \Шилийн хотод 1, Эрээн хотод 1 илааршив\.

9. Үхай хотын Бөхайвань дүүрэгт 2.

10. Хянган аймгийн Улаан хотод 1.

11. Түнляо хотын Эдийн засгийн нээлтийн бүсэд тус тус 1 бүртгэгджээ.

Сэжигтэй 7 хүн \Баяннуур хотын Линьхэ дүүрэгт 2, Хөлөн буйр хотын Хайлаар дүүрэгт 1, Улаанхад хотын Юаньбаошань дүүрэгт 1, Ордос хотын Далад хошуунд 1\, бүгдийг нэр заасан эмнэлэгт тусгаарлан эмчилж буй. Өвчтөнтэй нягт харьцаатай 1321 хүнийг эмнэлгийн хяналтанд авч байгаа ба тухайн өдөр эмнэлгийн ажиглалтаас 150 хүнийг чөлөөлсөн байна.

ӨМӨЗО-ы намын хороо, засгийн газраас тахлыг сэргийлэн хязгаарлах ажлыг маш хүндэтгэн үззэж, ажлуудаа тахлыг сэргийлэн хязгаарлах нэгдэлтэй байршуулалтын дагуу эмх дараалалтай хийж байна. \Эх бичгийг Хуан Лихуа\.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125542361