Даяаршлын тухай Хятадын төсөл явах тутам нандин болж байна
2020-01-17 11:56:52 Эх сурвалж: mongol.cri
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2020 оны дэлхийн эдийн засгийн ээлжит форум ирэх долоо хоногт Швейцарийн Давос хотод "Дэлхийн хүчнийг нягтруулж, тогтвортой хөгжлийг биелүүлье" уриан дор болох гэж байна. Даяаршлыг сөрсөн урсгал тасралтгүй ширүүсэж буй энэ үед олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын дарга Ши Жиньпингийн гурван жилийн өмнө уг форумд оролцохдоо хэлсэн үгийг эргэн санагдуулж байна. Олон улсын зүтгэлтнүүдийн нийтлэг ойлголт бол "Дэлхий яасан бэ?" "Олон улсын хамтын нийгэмлэг яах ёстой вэ?" гэдэг цаг эриний асуултад Ши Жиньпин даргын төсөөлөл зөв оновчтой байж бичсэн жор нь өвчнийг нь эдгээх зөв жор болсныг өнгөрсөн гурван жилийн бодит хэрэг гэрчилсэн явдал юм.

Сүүлийн жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэгийн эдийн засгийн даяаршлын тухай ойлголтын санал зөрөлдөөн ихэслээ. Нэг талаар даяаршил нь ядуурал, ажилгүйдэл, орлогын зөрөө ихсэж буй зэрэг хөгжлийн сорилтыг үр ашигтай зохицуулж чадаагүйгээс зарим орон болон бүлэглэлийн дургүйцлийг хүргэсэн. Нөгөө талаар банк санхүүгийн хямралаас нааш дэлхийн эдийн засаг сэргэсэн боловч хөгжлийн бялууг томруулж чадаагүй, олон орон хоорондын өрсөлдөөн улам ширүүсэв. Өрнөдийн зарим орон эдийн засгийн даяаршлыг хамгаалагч, ашиг хүртэгч байснаасаа сэжиглэгч, сорилт учруулагч болж хувирлаа. Зарим орнууд чөлөөт худалдааны дүрмийг талхидаж, худалдааны маргаан дэгдээж, дэлхийн эдийн засгийн хөгжлийн дэг журмыг ноцтой харшилсан юм. ОУВС өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дөрөв удаа бууруулж 3%-д хүргэлээ. ДХБ тэмдэглэхдээ, олон орон худалдааг хязгаарлах арга хэмжээ авснаас болж дэлхийн 747 тэрбум ам долларын импортод нөлөөлсөн байна. Үүнээс үзэхэд даяаршлыг сөрсөн арга хэмжээнүүд нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхлыг хохироож, олон орон үүнээс болж ноцтой гарз хохиролд учирсан юм.

Хятадын удирдагчийн хэлсэнчлэн, олон талт үзлийг баримталж, олон талт тогтолцооны нэр хүнд болон үр ашигт чанарыг хамгаалж, талууд үйл ажиллагааны үр ашигт чанар болон нэр хүндийг хамгаалах үүднээс олон талт механизмд хийх өөрчлөлтөд хандах ёстой. Үүнээс гадна өөрчлөлт нь хөгжингүй орнууд болон хөгжиж буй орнуудын эрх ашгийг бүрэн харгалзаж, өмнөд умардын хамтын ашиг сонирхлыг оновчтой тусгах ёстой. Хятадын санаачилсан хамтаар зөвшилцөж, хамтаар байгуулан хуваалцан эдлэх дэлхийн засаглалын үзэл баримтлал нь дэлхийн засаглалын өрийн балансыг арилгах сайн жор болсон юм. Хятад улс бүс ба зам санаачилгыг цаашид түлхэн ахиулж, Азийн хөрөнгө оруулалтын банк болон одоогийн олон талт хөгжлийн банкны хамтын ажиллагааг ахиулж, олон улсын хамтын нийгэмлэгт улам олон шилдэг олон нийтийн бүтээгдэхүүн хангаж буй юм. \Баатар\

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125473363