Төлөөлөгч Алтандалай: Хил хязгаар орны сүлжээ тааруу байгаа асуудлын хүрээнд санал дэвшүүлэв
2020-01-16 12:02:32 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Д.Хүүхэнсоль\ Хөх хотноо болж буй ӨМӨЗО-ы XIII дахь удаагийн АТИХ-ын гуравдугаар хуралд оролцож байгаа АТИХ-ын төлөөлөгчид баг хуваан Засгийн газрын ажлын тайлангийн хүрээнд ярилцаж, өөрсдийн саналаа дэвшүүллээ.

Үүнд Баяннуур хотын төлөөлөгч Алтандалай хил хязгаар орны сүлжээ тааруу байгаа асуудлын хүрээнд саналаа дэвшүүлэв. 5G сүлжээ удахгүй өргөнөөр ашиглагдах гэж байгаа боловч зарим хил дагуу бүс нутгаар 4G сүлжээ ч сайн хүрч чадахгүй байна. Одоогоор Баяннуур хотын хил дагуу бүс нутгаар 1600 гаруй айл байдаг боловч тэдгээрийн тал гаруй хувь нь сүлжээ тааруу байгаа буюу сүлжээгүй байж тухайн орны иргэдийн холбоо барих, мэдээлэл олох зэрэг үндсэн шаардлагыг хангах боломжгүй байна. Хэдийгээр хил дагуу бүс нутгаар цөөн хэдэн сүлжээний цамхаг босгосон боловч он удсаны улмаас хэвийн ажиллагаагаа алдсан байна гэлээ.

Тэрээр холбогдох байгууллагаас мөнгөний дэмжлэг үзүүлж сүлжээний цамхагийн тоог нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг санаачлав.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125469238