Ши Жиньпин ХКН бусчуултай хамт цагаан сарын баярыг урьдчлан тэмдэглэв
2020-01-15 16:53:31 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /суралжлагч Ян Вэйхань, Ван Чи/ Хятадын уламжлалт баяр болох Цагаан хулгана жилийн цагаан сар хүрч ирэх гэж буй мөчид, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 14-ний үдээс хойш Ардын их хурлын ордонд Ардчилсан нам бүлгүүдийн Төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны хариуцлагатай албаны хүмүүс болон нам бус хүмүүсийн төлөөлөлтэй хамтдаа цагаан сарын баярыг угтан тэмдэглэжээ. Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс ардчилсан нам бүлгүүд, үйлдвэр худалдааны холбоо болон нам бус хүмүүст, Нэгдсэн форонтын өргөн олон гишүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ, цагаан сарын ерөөл дэвшүүлжээ.

ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, ХАУТЗЗ-ийн дарга Ван Ян, ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн нар оролцов.

ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, ХАУТЗЗ-ийн дарга Ван Ян, ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Хань Жэн нар оролцов.

Люй Жяний яриаг сонссоны дараа, Ши Жиньпин чухал үг хэлэв. Тэрээр цохон тэмдэглэхдээ, 2019 он бол нам болон улсын хөгжлийн үйл явц дахь ер бусын нэгэн жил юм. Олон улсын хувиран өөрчлөгдөж буй байдал, улсын дотоодын өөрчлөлт хөгжлийг тогтвортой байлгах хүнд бэрх үүргийн өмнө та бид хамтдаа эв нэгдэн тэмцэж, хатуу бэрхийг хамтдаа туулан, зүтгэл гаргахын зэрэгцээ үр бүтээл олсон, бэрхшээлийг туулсан бөгөөд баяр бахдлыг авчирсан. 2019 он бол ХКН-ын удирдлага дор олон намын хамтран ажиллах ба улс төрөөр зөвлөлдөх тогтолцоог тогтоосны 70 жилийн ой юм. Нэг жилийн турш, Ардчилсан нам бүлгүүдийн Төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбоо, нам бус хүмүүс ХКН-ын эрх мэдэл болон төвлөрсөн нэгдмэл удирдлагыг өөрсдийн ухамсраасаа хамгаалж, нэг сэтгэлээр нэгдэж, зоригоо хөвчилж, хүчээ хамтатган, их талд үйлчлэх талаар шинэ хүчин зүтгэл гаргасан гэжээ. Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс олны шаргуу хөдөлмөрт чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Ши Жиньпин цаашид онцлохдоо, 2020 он бол чинээлэг нийгэмийг бүх талаар байгуулах, ядуугаас ангижруулах тэмцэлд ялалт байгуулах чухал жил, мөч ч “XIII таван жил”-ийн төлөвлөгөөний дүн тавих жил юм. Та бүхэн ХКН-ын 19-р их хурал болон 19 дүгээр II,III,IV бүгд хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлж, чинээлэг нийгэмийг бүх талаар байгуулах харалт үүргийн тойронд нягтарч, тогтууны дунд дэвшил гаргах ажлын ерөнхий хандлагыг баримтлан, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай барьж, тогтвортой өсөлтийг сайтар хийж, өөрчлөлийг ахиулан, бүтцийг тохируулж, иргэдийн амьдралд туслан, эрсдэлээс сэргийлэн, тогтвортой ажиллахыг бүх талаар сайтар баталж, чинээлэг нийгэмийг бүх талаар байгуулах, ядуугаас ангижруулах тэмцэлд шинэ хүчин зүтгэл оруулах ёстой гэжээ. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125465933