"Ши Жиньпингийн эшлэх дуртай домог яриа"-ны цуврал нэвтрүүлгийн мьянмар хэлний орчуулгыг нэвтрүүлэв
2020-01-15 16:54:56 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Янгоны энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Чэ Хунлян, Жан Дүнчян/ Хятад улсын дарга Ши Жиньпин Мьянмарт төрийн айлчлал хийхийн өмнөхөн, "Ши Жиньпингийн эшлэх дуртай домог яриа" хэмээх цуврал нэвтрүүлгийн мьянмар хэлний орчуулгын нээлтийн ёслол энэ сарын 14-нд Мьянмарын Янгон хотноо болж, мөн өдрөөс эхлэн Мьянмарын нэрт бизнесын телевиз болох Sky Net телевизээр үзэгчдэд хүргэжээ.

"Ши Жиньпингийн эшлэх дуртай домог яриа" цуврал нэвтрүүлгийг Хятадын Төв радио телевиз Ши Жиньпин даргын яриа, илтгэл болон уулзалтад оролцох үеэр эшлэн хэрэглэсэн Хятадын эртний сонгодог цэцэн үгс болон түүхэн үлгэрийг сонгон авч бүтээсэн нь Ши Жиньпин даргын Хятадын шилдэг уламжлалт соёлоо гүнзгий ойлгон, тэндээс төрийг засаж засгийг цэгцлэх ухаан авсан ойлголтыг дүрслэг харуулжээ. Энэхүү бүтээл түрүүнд англи, япон, испани, итали, хинди, балба зэрэг олон хэлээр орчуулагдан цацагдаж, олон орны үзэгчид, интернет ашиглагчдын анхаарал, талархлыг хүлээсэн байна.

Мьянмарын үзэгчдэд Хятадын соёлыг нэн сайн ойлгуулахын тулд нээлтийн ёслолд Хятадын Төв радио телевиз болон Мьянмарын Sky Net телевиз Мьянмарын соёл судлаачдыг урьж "Ши Жиньпингийн эшлэх дуртай домог яриа" хэмээх тусгай нэвтрүүлэг хийж, Ши Жиньпин даргын эшлэн хэлсэн Хятадын сонгодог домог яриа Мьянмарын үзэгчид, ялангуяа залуучуудыг гэгээрүүлэх талаар хэлэлцүүлэв.

Нээлтийн ёслолд бас Хятадын Төв радио телевизээс найруулан орчуулсан "Ши Жиньпингийн ишлэх дуртай домог яриа" -ны мьянмар хэлний номын нээлт болов.

Мьянмарын Sky Net телевизийн сувгийн захирал Дундау хэлэхдээ, "Ши Жиньпингийн эшлэх дуртай домош яриа" гэх нэвтрүүлгийг маш нарийлаг хийсэн, Ши Жиньпин даргын эшлэх дуртай шүлэг, хэлц үгээр дамжуулан Мьянмарын үзэгчдэд Хятадын соёл болон Хятадын удирдагчийн цог жавхааг ойлгох шинэ боломж олгосон гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125465238