Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны XIX их хурлын Сахилга бат шалгах хорооны IV бүгд хурал дээр чухал үг хэлэв
2020-01-15 11:37:41 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ   ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 13-ны үдээс өмнө ХКН-ын төв хорооны XIX их хурлын Сахилга бат шалгах хорооны IV бүгд хурал дээр чухал үг хэлэв.

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 13-ны үдээс өмнө ХКН-ын төв хорооны XIX их хурлын Сахилга бат шалгах хорооны IV бүгд хурал дээр чухал үг хэлэв.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Хань Жэн нар хуралд оролцов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны сахилга бат шалгах хорооны нарийн бичгийн дарга Жао Лэжи хурлыг даргалав.

Хуралд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, БХАТИХ-ын Байнгын хорооны холбогдох удирдлагууд, Төрийн зөвлөлийн гишүүд, Ардын дээд шүүхийн дарга, Ардын дээд прокурорын ерөнхий прокурор, ХАУТЗЗ-ийн холбогдох удирлагууд, Цэргийн төв зөвлөлийн гишүүд оролцжээ.

Төв хорооны Сахилга бат шалгах хорооны гишүүд, Төв хороо болон төрийн байгууллагууд, ард түмний бүлгүүдийн удирдлагууд, цэрэг армийн холбогдох байгууллагуудын гол чухал удирдах хүмүүс хуралд оролцжээ. Хурал нь теле хурлын хэлбэрээр бүх муж, ӨЗО, шууд харьяа хот болон Шиньжянгийн бүтээн байгуулалтын групп, түүнчлэн армийн холбогдох байгууллагуудад хурлын салбар талбай тохируулжээ.

ХКН-ын Төв хорооны XIX их хурлын Сахилга бат шалгах хорооны IV бүгд хурал энэ сарын 13-ны өдөр Бээжинд нээгдэв. Төв хорооны Сахилга бат шалгах хорооны байнгын хороо хурлыг даргалав. 13-ны үдээс хойш Жао Лэжи Төв хорооны Сахилга бат шалгах хорооны Байнгын хороог төлөөлөн “Намын болон төрийн хяналтын тогтолцоог эрс баримтлан төгөлдөржүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох ажилд хүчтэй баталгаа хангацгаая” сэдвээр ажлын тайлан хийв. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125464500