ӨМӨЗО-ны УТЗЗ-ийн гишүүн Ван Жиньмэй шинэ хэвлэл мэдээллийн талаар ярилцлага өглөө
2020-01-15 10:34:07 Эх сурвалж: Хятадын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жилд нэг удаа болдог Өвөр Монголын “хоёр хурал” 11-ний өдөр албан ёсоор эхлэв. Өвөр Монголын УТЗЗ-ийн гишүүн Ван Жиньмэй 12-ны өдөр сурвалжлага хүлээхдээ, шинэ хэвлэл мэдээлэл нь “шавар шороо” амтлагдсан “шүүдрийн дусал”-тай, “халуун уурсавсалсан” бүтээл бичих ёстой гэжээ. 

Явганаар тал нутгийг хэмжсэн сурвалжлагч Лю Шаохуа нь нэрт зохиолч, Өвөр монголын Өдрийн сонины нэрт сурвалжлагч, 2019 онд 67 настай тэрээр өвчнөөр нас нөхцсөн юм. “800 метрийн гүнд ажиллаж байгаа уурхайн худгийн ажлын тухай бичихийг хүсвэл эрхбиш 800 метрын гүнд орсон байх хэрэгтэй, 1 метр ч зөрж болохгүй” гэж тэрээр хэлсэн юм.

Ван Жиньмэй сурвалжлагчид хэлэхдээ, шинэ хэвлэл мэдээллийн хүрээнд, суртал ухуулгын фронтод ажиллаж буй хэвлэл мэдээллийн хүмүүс ч Лю Шаохуагийн адил “хоёр хөлийнхөө хүчээр” хөдөө орон нутагт гүнзгийрч, хүмүүсийн баяр жаргал уй гашуу, хүсэл шаардлагыг биечлэн мэдэрвэл үнэн зөв мэдээллийг бичих боломжтой гэжээ.

Тэрээр, суртал ухуулга үзэл санааны чиглэлээр маш олон уран бүтээлчдийг үндсэн шатанд нэвтрүүлэх ажлыг засгийн газраас хүчтэй дэмжиж, үүний зэрэгцээ нэн олон “шавар шороо амтагдсан”, үндсэн шатны амьдралыг харуулсан сайн бүтээлийг илүү сурталчилж, нийтэд түгээхийг санал болгожээ.

Ван Жиньмэй шинэ хэвлэл мэдээллийн эрин үед хүмүүс зөвхөн "шинэлэг" агуулга төдийгүй "гүнзгий", "хөгжилтэй" зүйлийг шаарддаг болсон. Энэ утгаараа нийгмийг сайтар ажиглах “хараа”, бүх үзэгдэл зүйлийг бодох "оюун", бүх юмыг дүрслэх "үзэг" байх хэрэгтэй бөгөөд интернет технологийг өргөнөөр ашиглан интернет хэрэглэгчдийн дуртай хэлбэрээр \зураг, аудио, видео, H5 гэх мэт\ зохион бүтээж, хэлбэрт оруулах, харилцан үйлчлэх шинэ мэдээллийн боловсон хүчнийг хүмүүжүүлэх нь онцгой чухал гэж үзжээ.

Үүний тулд засгийн газар хэвлэл мэдээллийн гүнзгий интеграцчлал, хөгжлийг идэвхтэй дэмжиж, хүчирхэг харилцаа холбоо, нөлөө, удирдлага, итгэл үнэмшил бүхий шинэ мэдээллийн хэрэгслийг бий болгож, шяний түвшний нэгдсэн мэдээллийн төвүүдийг байгуулж, төв мэдээллийн вэбсайтууд, бизнесын вэбсайтууд болон бусад мэдээллийн хэрэгслийн эх сурвалжийг ашиглан Өвөр Монголын шинэ цаг үеийн үлгэр түүхийг өгүүлэхийг санал болгов. /Сурвалжлагч Ли Айпин/

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125464074