Төлөөлөгч Дорж:Шулуун хөх хошууны уламжлалт цагаан идээний аж үйлдвэрийг хөгжүүлэхээр саначлав
2020-01-14 16:43:23 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ \Д.Хүүхэнсоль\ ӨМӨЗО-ы 13 дахь удаагийн АТИХ-ын гуравдугаар хуралд оролцож байгаа АТИХ-ын төлөөлөгчид аймаг тус бүрээрээ багт хуваагдан Өвөр монголын нийгэм, эдийн засаг, иргэдийн ажил амьдралтай холбоотой асуудлаар өөрсдийн саналаа дэвшүүлж байна.

Тухайлбал, Шилйин гол аймгийн төлөөлөгч Дорж, одоогоор Шулуун хөх хошуунд цагаан идээ хувиараа үйлдвэрлэн худалдаж байгаа өрх олон байж хянан хамааралтын талаар хүрэлцэхгүй байхаас болж цагаан идээний чанарын асуудал оршиж байх, цагаан идээ худалдах үнэ тогтворгүй байх, зах зээлийн эмх дэглэмийг эвдэж байх ба сүүний хангалга хүрэлцэхгүй байх зэрэг талын асуудлыг дурдан гаргасан бөгөөд холбогдох шийдвэрлэх арга хэмжээг санал болгож дэвшүүлэв.

Түүнээс Шулуун хөх хошууны уламжлалт цагаан идээний аж үйлдвэрийг хөгжүүлэх саналын талаар тодруулахад, нэгдүгээрт уламжлалт цагаан идээний аж үйлдвэрийг тэтгэх төрийн бодлого болон мэргэжлийн талын дэмжилэг үзүүлэх. Хоёрдугаарт Шулуун хөхийн цагаан идээгээр гол болгосон уламжлалт цагаан идээний брэндийг бий болгохыг ахиулах. Гурвадугаарт хуурамч цагаан идээ үйлдвэрлэн худалдах ажиллагааг хориглож, холбогдох байгууллагаас энэ талын хяналт удирдлагыг эрчимжүүлэх. Дөрөвдүгээрт саалийн үнээний тоог нэмгдүүлж, цагаан идээ хийхэд хүрэлцэхгүй байгаа сүүний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125461101