Ши Жиньпин бүх армийн ахмад дайчдад цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв
2020-01-14 16:38:12 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 13-ны цахилгаан мэдээ /сурвалжлагч Ли Шюаньлян, Мэй Шышюн/ Цэргийн төв зөвлөлийн Бээжинд суугаа армийн ахмад дайчдыг эргэн үзэх шинэ жилийн уран сайхны тоглолт 13-ны өдөр Бээжинд болов. Тоглолтод ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, хүрэлцэн ирсэн ахмад дайчид болон халагдсан болон тэтгэвэртээ гарсан бүх цэргийн ахмад дайчдад баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

БНХАУ-аа магтан дуулж, шинэ цаг үедээ хичээн ажиллана. Хятадын уламжлалт баяр цагаан сар хүрч ирэх гэж буйг тохиолдуулан, Хятад улсаа бүтээн байгуулах, хамгаалах, улсын батлан хамгаалах болон цэрэг армийн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад дайчид нэгэн дор цуглаж, цагаан сараа угтав.

Уран сайхны тоглолт нь “Уг санаагаа марталгүй, үүрэг хариуцлагаа бат цээжлэх”-ээр сэдэвлэн, эхлэл төгсгөл болон “Цэргийн сүг сүлд мөнхөрнө”, “Ард түмнээ хайрлана”, “Алган чинээ газраа ч алдахгүй”, “Зоригтой байлдаж заавал ялна”, “Үр удам үргэлжилнэ”, “Эрхэмсэг амлалт”, “Үндэстнээ сэргээн мандуулна” 7 хэсгээс бүрдэж, дуу, бүжиг, харилцан яриа, видео бичлэг зэрэг арга хэлбэрээр ХКН-ын яруу алдарт уламжлал болон шинэ цаг үеийн хүчирхэг цэргийн хэв суртлыгг уялдуулан харуулжээ.

Шюй Чилян, Жан Юшя, Вэй Фэнхэ, Ли Зүөчэн, Мяо Хуа, Жан Шэнминь нар уг арга хэмжээнд оролцов.

Мөн Цэргийн төв зөвлөлийн байгууллагууд, Бээжинд суугаа том байгууллагуудын удирдлага болон Бээжинд суугаа армийн албан тушаалтны төлөөлөл оролцжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125460549