Бү Шяолинь: Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, Өвөр Монголын ногоон хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх хэрэгтэй
2020-01-14 11:34:17 Эх сурвалж: solongonews
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ы дарга Бү Шяолинь хуралд оролцож байгаа Бугат хотын төлөөлөгчдийн багтай уулзан засгийн газрын ажлын тайланг хамтдаа хянав.

Хуралд оролцсон гишүүд засгийн газрын ажлын тайлан нь Ши Жиньпингийн шинэ үеийн Хятадын онцлог шинжтэй социализмын үзэл баримтлалаар удирдамж болгон дарга Ши Жиньпингийн Өвөр Монголд өгсөн чухал зааврыг бүрэн хэрэгжүүлж, өнгөрсөн жилийн ажлыг дүгнэн, энэ жилийн бүхий л ажлыг шинжлэх ухаанч, прагматик байдлаар зохион байгуулсан байна хэмээх санал нэгтэй байна.

Бү Шяолинь төлөөлөгчдийн хэлсэн үгийг анхааралтай сонсож, нөхцөл байдлын талаар асууж байв. Тэрээр өнгөрсөн онд ӨМӨЗО бэрхшээлийг даван туулж, тогтвортой байдал, ахиц дэвшлийг хадгалаад зогсохгүй зарим чиглэлээр бидний хүлээлтээс давж, боловсон хүчин, олон түмний итгэлийг улам бэхжүүлсэн гэлээ.

Бү Шяолинь хэлсэн үгэндээ, энэ жил бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах жил бөгөөд "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө" дуусах жил болно. Бугат хот үргэлжлүүлэн үлгэр жишээч үүрэг гүйцэтгэж, бэрхшээлийг даван туулах хүчин чармайлтаа төвлөрүүлж, гурван том сорилтыг даван туулах хэрэгтэй гэж хэллээ. Бид хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг эрэлхийлж, шинжлэх ухаан, технологийн давуу тал, боловсон хүчний давуу талыг харуулж, уламжлалт үйлдвэрлэлийн ногоон өөрчлөлтийг хурдасгах ёстой гэжээ.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125459969