Засгийн газрын ажлын тайлангийн товчлол 1
2020-01-14 11:31:15 Эх сурвалж: solongonews
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы ХIII удаагийн АТИХ-ын III хурал 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагт Хөх хотноо амжилттай нээгдэж, ӨМӨЗО-ы дарга Бү Шяолинь Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газрын ажлын тайлан хийв. Ийнхүү Бү Шяолинь даргын хийсэн Засгийн газрын ажлын тайланг энд товчлон нийтэлж, уншигч та бүхэндээ хүргэж байна.

2019 оны эргэцүүлэл

Эдийн засаг, нийгэм тогтвортой, эрүүлээр хөгжсөн. /Урьдчилан тооцоолсноор/

5.5%

Бүс нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 5.5 хувиар нэмэгдэв.

6%

Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 6 хувиас дээш нэмэгдэв.

10.9%

Ердийн олон нийтийн төсвийн орлого 10.9 хувиар нэмэгдэв.

6.5%

Хот, суурингийн байнгын оршин суугч иргэдийн эзэмшиж болох дундаж орлого 6.5 хувь орчим нэмэгдэв.

10%

Хөдөө орон нутгийн байнгын оршин суугч иргэдийн эзэмшиж болох дундаж орлого 10 хувиас дээш нэмэгдэв.

Хийж бүтээсэн гол ажлууд:

1. Хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжлийн чанар, үр ашиг тогтвортой нэмэгдэв.

2. Ил тод асуудлыг оновчтой шийдвэрлэхэд анхаарал тавьж, гурван их эцсийн шатны ажилд тодорхой ахиц гарав.

3. Хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги бодлогыг дэмжиж, шинэ үр дүнд хүрэв.

4. Өөрчлөлт нээлт хийх эрчмээ чангаруулж, хөгжлийн хөдөлгөх хүчин тасралтгүй нэмэгдэв.

5. Иргэдийн амьжиргааг баталгаажуулж, иргэдийн амьдралын төвшин тогтвортой дээшлэв.

 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125459732