Хятад Монголын дипломат харилцааны 70 жилийн ойн “Алтан ерөөл” тоглолт болно
2019-12-03 16:51:42 Эх сурвалж: mongolcnr
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх “Алтан ерөөл” уран сайхны тоглолтод оролцох Монгол Улсын төлөөлөгчдийг угтах ёслол энэ сарын 1-нд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд болов.

Ёслолд Хятадын Утга урлагийнхны холбооны дэд дарга, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн зөвлөлийн дэд дарга Зүө Жүн-И, Монгол Улсын БСШУСЯ-ы сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй хоёр орны холбогдох салбарын удирдлагууд, төлөөлөгчид, уран бүтээлчид оролцож, төлөөлөгчдөд дурсгалын үнэмлэх гардууллаа.

Тоглолтыг Хятадын олон улсын соёлын солилцооны төв, Хятадын Гуанхуа Шинжлэх ухаан технологийн сан, Баяннуур хотын Намын хороо, Засгийн газар, Хятад Монголын аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх холбооноос энэ сарын 3-ны үдэш Бээжингийн Олон улсын том театрт зохион байгуулна. Тоглолтод хоёр орны уран бүтээлчдийн түүхийн болон орчин цагийн онцлогийг уялдуулсан урлагийн олон хэлбэрийн өндөр түвшний тоглолтыг үзүүлэх юм.

Эх сурвалжаас үзвэл, тоглолттой холбогдсон мэдээлэл, агуулга оновчтой байхыг батлах үүднээс зохион байгуулагчдын зүгээс Бээжин их сургуулийн Дорнын утга зохиол судлах төвийн профессор, доктурантын удирдагч багш Дулааныг урьж, холбогдох бичиг сэлтийн орчуулгыг хянан тохиолдуулсан аж.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125303329