Ши Жиньпин Патрушевийг хүлээн авч уулзав
2019-12-03 16:46:40 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 2-нд Бээжин хотноо Хятад, Оросын хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизмын хурал болон Хятад, Оросын стратегийн аюулгүй байдлын зөвшилцөлд оролцож буй Оросын холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушевийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, “Энэ онд Хятад, Орос хоёр талдаа дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг амжилттай зохиож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ эрин үед орлоо. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Хятад, Орос нягт хамтран ажиллаж, үүрд үнэнч, найдвартай стратегийн түнш байж, харилцан стратегийн хүчтэй дэмжлэг үзүүлэх ёстой юм. Ойрын жилүүдэд Америк зэрэг барууны орон Хятад, Оросын дотоод үйл хэрэгт гар дүрж, хоёр орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж, хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд саад учруулж байна. Хятад, Орос цаашид стратегийн аюулгүй байдлын зөвшилцөл, хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагаа хэмээх хоёр индрийг ашиглан, стратегийн аюулгүй байдлын ойлголцлоо бэхжүүлэн, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, өөрсдийн амин чухал эрх ашиг болон хоёр орны хамтын аюулгүй байдлыг хамгаалан, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ёстой” гэв.

Патрушев, “Орос, Хятадын харилцаа бат бөх. Өнөөгийн Америкийн хэрэгжүүлж буй олон бодлого нь Орос, Хятад хоёр орны эрх ашгийг хохироогоод зогсохгүй олон улсын систем, дэг журамд сөрөг нөлөө үзүүлж байна. Орос, Хятад хоёр орон олон улсын олон чухал асуудлаарх байр суурь адил буюу ойролцоо байдаг. Хоёр тал цаашид нягт харилцаж, өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан, олон улсын стратегийн тогтвортой байдлыг хамгаалан, олон талт болон ардчилсан олон улсын харилцааг дэмжиж, олон улсын хуулийг хамгаалан, олон улсын дэг журмыг журамлах ёстой” гэлээ.\Н.Пүрэвжав\

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125303286