Оросын байгалийн хий Дорнодын хийн хоолойгоор Хятад руу орж ирэв
2019-12-03 10:32:30 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлаг Харбины энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 2-ны үдээс хойш ОХУ-аас нийлүүлж буй байгалийн хий Хятад Оросын Дорнодын хийн хоолойгоор Хятад руу албан ёсоор орж ирэв.

2014 оны 5 дугаар сарын 21-нд Шанхай хотод Хятад Орос хоёр улсын Засгийн газар Дорнодын хийн хоолойгоор байгалийн хий дамжуулах хамтын ажиллагааны төсөл, Хятад Оросын Дорнодын хийн хоолойн хийн хангамж, борлуулалтын гэрээнд тус тус гарын үсэг зурсан. Уг гэрээний хүрээнд Дорнодын хийн хоолойгоор дамжуулан Оросоос Хятад руу байгалийн хийг тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ 30 жилийн хугацаанд жил бүр хэмжээгээ нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцоод буй.

Хятад-Оросын Дорнодын хийн хоолой Хармөрөн мужийн Хэйхэ хотоор Хятадын хил рүү орж, Шанхай хот хүрнэ. Зам дагуудаа 9 мужийг дамжин өнгөрөх ба нийт урт нь 5111 км юм.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120691125301282