Архашаат боомтод пайз өлгөх ёслол болов
2019-12-02 11:02:21 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Манжуур боомтын харьяа Архашаат боомтод энэ сарын 26-нд пайз өлгөх ёслол боллоо.

Архашаат автозамын боомт нь Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Архашаат суурины хил дэх Хятад Монголын хилийн шугамын 1495 дугаарт үйл ажиллагаагаа явуулдаг ба Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумын Хавирга боомттой хиллэдэг.

Хятадаас Монгол Улстай харилцах чухал боомтын нэгд тооцогддог Тус боомт нь бүс нутгийн эдийн засгийн болон Шинэ барга баруун хошууны аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг түргэтгэхэд эерэгээр нөлөөлж буй. 2016-2018 онд уг боомтоор үйлчлүүлсэн хүний тоо давхардсан байдлаар 100 мянгыг давсан байна. Боомтын дэд бүтцийн шинэчлэлт нь импорт болон экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, мөн хилээр орж гарах иргэдэд хил гаалийн үйлчилгээг улам ойртуулжээ. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125297508