Ли Кэчян Суринамын Ерөнхийлөгчтэй уулзав
2019-11-28 16:06:35 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 27-нд Ардын их хурлын ордонд Хятад улсад төрийн айлчлал хийж буй Суринамын Ерөнхийлөгч Десире Боутерсетэй уулзав.

Ли Кэчян хэлэхдээ, “Хятад болон Суринам түмэн газар хол алслагдсан хэдий ч хоёр орны ард түмэн хоорондын найрамдал гүн зузаан билээ. Дипломат харилцаа тогтоосноос хойших 40 гаруй жилд хоёр талт харилцаа ямагт эрүүл тогтвортой хөгжиж ирэв. Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч тантай хэлэлцээ хийж, Хятад, Суринамын харилцааг шинэ шатанд ахиулах болно. Харилцан хүндэтгэсэн, харилцан эрх тэгшээр хандах үндэс суурин дээр Суринамын талтай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хөгжлийн стратегиа холбон, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулж, хүмүүнлэгийн солилцоогоо өргөтгөн, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэхийг нэн сайтар биелүүлэхэд бид бэлэн байна” гэв.

Десире Боутерсе хэлэхдээ, “Суринам, Хятад хоёр орны ард түмний найрамдал өнө удааны түүхтэй юм. Сүүлийн 70 жилд Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрч, түүнчлэн бусад орнуудын хөгжилд хувь нэмэр оруулсан юм. Суринам “Нэг Хятад” бодлогыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хятадын талаас Суринамын талд харамгүй туслалцаа дэмжлэг олгосонд талархаж байна. Хятадын талтай харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндэс суурин дээр олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын асуудлаар зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр талт харилцааны шинэ эринийг эхлүүлэхэд Суринамын тал бэлэн байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125285684