Хятад, Грекийн харилцаа
2019-11-08 18:02:00 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Улс төрийн харилцаа: 1972 оны 6 дугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Грекийн найрсаг, хамтын ажиллагаа тогтвортой хөгжин, хоёр орны харилцан итгэлцэл улам бэхжиж, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах болов. Сүүлийн жилүүдэд Хятад, Грекийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, нийт салбарт найрсаг хамтын ажиллагаа өргөжиж байна. 2014 оны 2 дугаар сард Хятад улсын дарга Ши Жиньпин, Грекийн Ерөнхийлөгч Папулиатай Сочийн өвлийн олимпийн үеэр уулзсан. Мөн оны 6 дугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Кэчян Грек улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд хоёр тал Стратегийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав. Долдугаар сард дарга Ши Жиньпин Грекийн Роуд аралд айлчилж, Грекийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд биечлэн хүлээн авав.

Худалдаа, эдийн засгийн харилцаа: Сүүлийн жилүүдэд Хятад, Грек хоёр орны худалдаа эрчимтэй хөгжиж байна. 2018 онд Хятад, Грекийн хоёр талын худалдааны хэмжээ 7.064 тэрбум ам.долларт хүрч, өмнөх үеэсээ 36.3 хувиар нэмэгдсэн. Үүний дотор Хятадаас Грек рүү 6.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, өмнөхөөсөө 36.8 хувиар өсч, Грек улсаас 564 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх үеэсээ 31.2 хувиар нэмэгджээ. 2019 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг хүртэл Хятад, Грекийн хоёр талын худалдааны хэмжээ 4.137 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний дотор Хятадаас 3.81 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, Грек улсаас 326 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

Соёл, шинжлэх ухаан, технологи, боловсрол, далайн болон цэрэг арми зэрэг салбарын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа: Хятад, Грек хоёр орны соёлын хэлэлцээр болон гурван жилийн хугацаатай соёлын солилцооны хэлэлцээрийн хэрэгжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурав. 1979 онд хоёр улсын хооронд шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хороо 10 удаа хуралдаж, хөдөө аж ахуй, эрчим хүч, газар зүй, далай тэнгис, биологи, анагаах ухаан, социологи, материал болон суурь шинжлэх ухааны чиглэлээр хамтарч, хэрэгжүүлсэн төслүүдийн зарим нь үр дүнд хүрч, эдийн засаг, нийгэмд ашиг тусаа өгсөн. 2007 оны 9 дүгээр сараас 2008 оны 9 дүгээр сарыг хүртэл "Грекийн соёлын жил"-ийг Хятад улсад зохион байгуулав. 2008 оны 3 дугаар сард Грект Бээжингийн олимпийн бамбарыг асаах, хүлээлгэн өгөх ёслол амжилттай болсон. 2009 оны 10 дугаар сард Грекийн анхны Кунзийн институт Афины бизнесийн их сургуульд албан ёсоор үүсгэн байгуулагдав. 

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125210086