Ши Жиньпин, Э.Макрон Хятад Францын эдийн засгийн форумын хаалтын ёслолд оролцов
2019-11-07 14:47:29 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин, Францын Ерөнхийлөгч Макрон нар энэ сарын 6-нд Ардын их хурлын ордонд Хятад, Францын эдийн засгийн форумын хаалтын ёслолд оролцож үг хэллээ.

Ши Жиньпин онцлохдоо, “Хятад улс гадаадад нээлттэй, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртсэн стратегийн бодлого хэрэгжүүлж, хөгжлийн гадаад дотоод харилцаа холбоог тасралтгүй нэмэгдүүлж, өөрийн хөгжлөө биелүүлэхийн зэрэгцээ бусад улс оронд үр өгөөжийг нь хүртээхийг хүсдэг. Франц, Европын худалдааны салбарын хувьд Хятад улсын хөгжил бол сайн тохиол. Хятад улсын үүд хаалга байнга дэлхийн дахинд нээлттэй байдаг. Мөн Франц, Европ руу хандсан үүд хаалга ч Хятад улсын хөрөнгө оруулагчдад цогц байдлаар нээлттэй байхыг хүсэж байна.

Бид Франц, Европтой олон талт үзлийг дэмжин, худалдааг ивээх үзэл, ганц талт үзлийг эсэргүүцэн, чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын орчныг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хүчин бүрдүүлэхэд бэлэн байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125203379