Ши Жиньпин: Хятад улсын хөгжил хүн төрөлхтний дэвшилд томоохон нөлөө үзүүлнэ
2019-11-06 11:47:38 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайн энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ  Хятадын олон улсын импортын II экспо энэ сарын 5-нд Шанхай хотод нээлтээ хийв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож, “Нээлтэй хамтран ажиллаж хувь заяны хамтын цогцыг байгуулъя” сэдвээр үг хэллээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Түүхийн урт хугацааны өндөрлөгөөс харахад, Хятад улсын хөгжил хүн төрөлхтний хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Манай улс "хос жигүүр"-ээ дэлгэн, дэлхийн улс орнуудад зах зээлийн хөгжлийн, хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн өсөлтийн боломжийг олгосноор хамтдаа хөгжих болно” гэв.

Бэлтгэсэн нь:Б.Нарантуул

010070230040000000000000011120701125198649