БНХАУ-ын ЭСЯ хятад анагаах ухааны сонгодог бүтээлийг Монгол Улсад дэлгэрүүлэхийг дэмжиж байна
2019-11-06 11:06:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр "Анагаах эрдмийн товчоон"-ы кирилл монгол орчуулга хэвлэгдэж, хятадын уламжлалт анагаах ухааны соёлыг Монголын иргэдэд танилцуулсан бөгөөд Монголын уншигчид, анагаах ухааны мэргэжилтнүүд, хятад анагаах ухаан сонирхогчдын баяр талархлыг хүлээжээ.

Элчин сайд Шин Хаймин энэхүү номыг хэвлүүлэхэд туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич, анагаах ухааны эрдэмтэн н.Болдыг энэ сарын 1-нд хүлээн авч уулзав. Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “Хятад улс Хятадын уламжлалт анагаах ухааны үндэсний бага хурлыг саяхан хуралдуулж, Ши Жиньпин даргын Хятад анагаах ухааныг хөгжүүлэх талаарх зааврыг уламжилсан. Хятадын уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн туршид эрүүл мэндийн үзэл баримтлал, хятад үндэстний практик туршлагыг агуулсаар ирсэн бөгөөд энэ нь Хятадын соёл иргэншлийн үнэт баялаг төдийгүй Хятадын ард түмэн, Хятад үндэстний агуу мэргэн ухааныг гүнээ шингээсэн байдаг. Хятад улс нь бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө хятад анагаах ухааныг дэлхийд сурталчилж байна.

Хятад, Монгол улс нь уул усаараа холбогдсон хөршүүд бөгөөд уламжлалт анагаах ухааны солилцоо нь урт удаан түүхтэй. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж байгаатай холбогдуулан хоёр улс Хятад анагаах ухаан, Монгол анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагаа өндөр үр дүнд хүрч байна. Саяхан бид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, "Анагаах эрдмийн товчоон"-ы кирилл монгол орчуулгыг хэвлүүлж, баяр дээр баяр нэмсэн. Хятад, Монгол анагаах ухааны хүрээн дэх хамтын хүчин чармайлтаар Хятадын уламжлалт анагаах ухаан Монголд илүү нэвтэрч, монгол хүмүүст үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Академич н.Болд, “Хятад бол Монгол Улсын найрсаг хөрш юм. Хятад улс Монголын анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд олон жилийн туршид тусламж үзүүлж, олон монгол хүнд ашиг тусаа үзүүлсэн.

Монголын анагаах ухааны салбарынхан Хятадын уламжлалт анагаах ухааны сонгодог бүтээл болон эмчилгээний арга технологийг Монголд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах чиглэлээр Хятад мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125198196