Тал нутгийн хамгийн сайн ээж Дүгүймаа
2019-10-15 16:02:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ

Синьхуа нетийн сурвалжлагч Урьхан

Цонхны дэргэд суух 77 настай Дүгүймаа гуайн нүүрээс олон жилийн ул мөр харагдана.Тэрээр ширээн дээрх гар утсаа үе үе харна.Түүний өсгөсөн 20 гаруй хүүхэд вичатаар амьдралынхаа жаргал зовлонг хуваалцах нь олонтаа.

Энэ бүх хугацаанд ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Номхон сумын малчин Дүгүймаа болон түүний 28 хүүхдийн түүх улс орон даяар түгжээ.Түүний нэрийг дуундаа дуулж,түүхийг нь дэлгэцээр харуулж,сайн үйлсийнх нь талаар номонд бичиж,түүнд тал нутгийн“Хамгийн сайн ээж”гэх алдрыг хүртээжээ.Сайн үйлс хийх дуртай монгол ээж маань саяхан "Ардын үлгэр жишээ" хэмээх хүндэт цолыг хүртсэн.

Өмнөд орны 28 өнчин хүүхдүүдийн монгол ээж

1960 оны нэг өдөр хоньчин охин Дүгүймаа Өвөр монголын Дөрвөд хошуунд түр хугацаагаар байгуулагдсан хүүхэд асрах газарт ажилд орж,гэнэт л 28 хүүхдийн эх болжээ.Тэр жил тэрээр 18 настай,гэрлээгүй ч үгүй байв.

1960-аад оны эхээр Шанхай,Жянсу,Жэжян,Аньхуй зэрэг газарт бараа материал,хоол хүнсний хомсдол үүсэн, хүүхэд асрах газрын будаа дуусч,Засгийн газрын үрчилж авсан олон мянган хүүхдүүдэд үхлийн аюул заналхийлэв.Ерөнхий сайд Жөү Эньлай,ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга,Засгийн газрын дарга Улаанхүү нарын тохиролцооны дагуу 3000 өнчин хүүхэд алс холын Жяннаниас Өвөр монголын тал нутагт ирсэн бөгөөд тэднийг малчин түмэн "Улсын хүүхдүүд" хэмээн нэрлэдэг байлаа.Дүгүймаагийн 28 хүүхэд бол тэдгээрийн нэг хэсэг нь юм.

Тэдний хамгийн бага нь нэг нас хүрээгүй,хамгийн том нь дөнгөж 5 настай,малчид хүүхдүүдийг үрчилж авахын өмнө асрамжийн газарт сайн нөхцөлд байлгах хэрэгтэй байлаа.Залуу бүсгүй Дүгүймаа эдгээр өвчтэй,нялх хүүхдүүдийг асран халамжилж,хойд орны хүйтэнд болон малчдын хоолонд аажмаар дасгаж,нам төрд өгсөн амлалтаа биелүүлжээ.

Тэрээр 7 настайдаа эцэг эхээ алдсан тул тэдгээр өнчин хүүхдүүдэд онцгой сэтгэлээр ханддаг байв.Тэрээр өдөржингөө маш их завгүй байх бөгөөд шөнө нь ч унтаж чаддаггүй байв.Энэ охин энгийн хүмүүсийн төсөөлж чадахааргүй ч бэрхшээлийг даван туулжээ.Хүүхэд өвдвөл тал нутгаар хэдэн арван км газрыг мориор туулж, хүүхдээ эмчид үзүүлэхээр явдаг байв.

Тэр үед хоёр настай нэгэн хүү Дүгүймаагийн өвөрт л унтдаг.Үргэлж "Ээж" гэж хашгирч,ээжтэйгээ л унтдаг байв.Бага насандаа ээжийгээ алдсан Дүгүймаа хүүгийн ээжээрээ тэврүүлэх хүслийг ойлгодог байсан тул орой болгон толгойг нь илж унтуулдаг байлаа.Хожим тэр хөвгүүнийг нэгэн малчин айл өргөн авч,Хөхөө хэмээн нэрлэсэн боловч өвчнөөр нас баржээ.

Дүгүймаагийн халамжийн дор 10 сарын турш ямар ч эмнэлгийн тусламж байхгүй,амьдралын хүнд нөхцөлд сул дорой,өвчтэй 28 хүүхэд амар жимэр амьдарч,эцэг эхдээ очжээ.Өнөөдөр эдгээр өнчин хүүхдүүд жар гарч, өөрийн хүүхдүүдтэйгээ жаргалтай сайхан амьдарч байна.

40 гаруй малчин жирэмсэн эмэгтэйн аврагч

1970-аад оны үед Өвөр монголын тал нутагт газар нутаг өргөн,хүн ам цөөн,замын нөхцөл тааруу,эмнэлгийн болон эрүүл ахуйн түвшин маш муу байсан тул хүүхэд төрүүлэх нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг эмэгтэйчүүдэд“Эрлэгийн үүд”байсан нь гарцаагүй.Тухайн үед тал нутагт буцаж ирсэн Дүгүймаа эргэн тойрныхоо залуу эмэгтэйчүүдэд тохиолдож буй үхлийн аюулыг олж үзээд түүний зүрх сэтгэл мартагдашгүй гуниглав.1974 онд Коммунист намын гишүүн болсон тэрээр гэр бүлийнхээ мал аж ахуйгаа орхин,хошууны эмнэлгээс зохион байгуулсан сургалтад хамрагдаж,эмэгтэйчүүдийн эмч нарыг дагалдан эх барих ур чадвар эзэмшсэн байна.

1975 оны нэгэн өдөр Дөрвөд хошууны Номхон сумын Улаанширээ гацааны малчин Одонгэрэлийн төрөх явц хүндрэв.Гэтэл хамгийн ойрын эмнэлэг 100 км-ийн зайтай байсан тул ар гэрийнхэн нь Дүгүймаагаас тусламж хүсчээ.Хээр байсан Дүгүймаа морь унаж,амаржих газар руу яаран очиж,эх охиныг орчин үеийн анагаах ухааны техник хэрэгслээр аварсан байна.Энэ нь түүний анхны эх барьсан хүүхэд бөгөөд үүний дараа алслагдмал нутгийн эмэгтэйчүүдийн "Хамгаалагч бурхан" болжээ.

Дүгүймаа ард иргэдийн итгэлийг хүлээжээ.Тэрээр ажиллаагүй үедээ эх барих ухааныг судлан,энгийн нөхцөлд хэрхэн эх барих аргад аажмаар суралцан,10 гаруй жилд 40 гаруй залуу эхийг аварсан байна.

Эргэн тойрны хүмүүсийн "Хайрын элч"

Мөнхзаяа,Цогдэлгэр хоёрын хувьд Дүгүймаа авга эгч нь эмгэнэлт хувь заяаны адислал байлаа.1980 онд Дүгүймаагийн ах нь болон бэргэн нь өвчний улмаас нас баржээ.Тэрээр 3,10 настай дүү нараа гэртээ авчирч охинтойгоо хамт өсгөв.1990-ээд онд түүний 80 настай нагац ах,эгч нь саа өвчин туссан тул тэрээр тэднийгээ насан өөд болох хүртэл нь асарчээ.

21 дүгээр зуун гарч,Дүгүймаа ч өтөлж,автомашины осол түүний биеийг урьдынхаасаа улам дордуулав.Гэхдээ тэр тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө санаа зовсон хэвээр байсан бөгөөд тэдний зовлон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийжээ.

Вэнчуаний газар хөдлөлтийн дараа 3000 юанийн намын тусгай төлбөр төлөв.Орон нутгийн бага сургуульд 50 гаруй ядуу сурагч байгааг олж мэдээд тусламж болгон 5000 юань өгөв.Тэрээр хилийн цагдаагийн газрын “Орон тооны бус”зааварлагч бөгөөд жил бүр хилчдэд улс төрийн боловсролын хичээл заадаг юм.

"Миний амьдралдаа хийсэн зүйл бол үнэндээ миний хийх ёстой зүйл юм.Нам,улс надад хүндэтгэл үзүүлсэн. Би маш их баяртай байна" хэмээн Дүгүймаа ярина.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125107104