Хятад Монголын сэтгүүлчид Зүүн үзэмчин хошуунд ажиллав
2019-10-14 11:14:43 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 14-ний өдрийн цахилгаан мэдээ\Б.Нарантуул\ “70 жилийн гэрч” Хятад Монголын сайтын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн сэтгүүлчид энэ сарын 10-11-нд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгас, Дуутнуур балгасын малчин айл, ангис үхрийн фермээр зочилж, шинэ цаг үед Өвөр монголын иргэд МАА-гаас хэрхэн баяжин чинээлэгжиж, амьдрал нь өөдлөн дээшилсэнтэй олж танилцав.

10-ны өдрийн үдээс хойш сэтгүүлчид багийнхан Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгасны Давшилд гацааны малчин Бөхэрдэнийд хүрэв.

Малчин Бөхэрдэнь хоёр орны сэтгүүлчдэд амьдрал ахуйгаа танилцуулж байгаа нь

Малчин Бөхэрдэнийх 6 ам бүлтэй. Зүүн үзэмчиний уудам тал нутагт эрчим хүчний хэмнэлтэй орчин үеийн загварын байшинд амьдарч байна. Тэднийх 2010 оноос эхлэн монгол адууны соёлын хүрээнд хэдэн жилийн хугацаанд адуу маллах аргаа өөрчлөн адуу үржүүлэгч тусгай өрх болжээ. Тэднийх одоогоор 600 адуутайгаас 200 нь шарга морь юм. Энэхүү адуун сүргээ хувийн 210 га бэлчээр дээрээ дахин 3000 га бэлчээр түрээсэлж идэшлүүлдэг.

Малчин Бөхэрдэнь ярилцлага өгч байгаа нь

Бөхэрдэнь хоёр орны сэтгүүлчдэд, “Сүүлийн хэдэн жилд улс ба ӨЗО-ы дэмжлэгийг хүртсэнээс орчин үеийн загварын дулаахан хашаа саравч, өвс нөөцлөх сан зэрэг иж бүрэн суурь байгуулж, монгол адууны үүлдрийг сайжруулах ба сайтар хамгаалах тал дээр хүчлэн ажиллаж ирлээ. Цаашдаа морь үржүүлгийг улмаар өргөтгөж, аажмаар орчин үеийн мал аж ахуйн суурин, Шарга морины стандартчилсан үржлийн суурин, Адууны үүлдрийг хамгаалах суурин болгоно” хэмээн ярилаа.

11-ний үдээс өмнө сурвалжлагын багийнхан Зүүн үзэмчин хошууны Улаантуг гацааны ангис үхрийн тэжээврийн тусгай сууринд очиж, тухайн газрын малчдын амьдрал ахуйтай танилцсан юм.

Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Дуутнуур балгасын Улаантуг гацаанд нийт 20 өрхийн 98 хүн амьдардаг. Тус гацааны нутаг дэвсгэрийн талбай бага, оршин амьдрах нөхцөл тааруу тул нийт өрх төвлөрөн суурьшиж, иж бүрэн дэд бүтцийн чадамжтай, тусгай тэжээн үржүүлэх суурин болгон байгуулахыг чармайж байна. Нийт 4333 гаруй га бэлчээртэй.

2016 оноос эхлэн тус гацаанд улс, Өөртөө засах орон болон малчид гурван талын хөрөнгийн хуримтлалаар дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ. Тодруулвал, тоосгон шинэ орон сууц, малын дулаан хашаа саравч, өвс нөөцлөх сан зэргийг өрх бүрт хийж өгч, бүгдэд нь цахилгаан, ус, интернэт, радио телевизтэй болгосон байна.

Сүүлийн жилүүдэд тус гацааныхан хонио цөөрүүлж, үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх чиглэлийн дагуу цэвэр цусны ангис үхрийг гадаадаас оруулж ирж, ангис үхэр тэжээн үржүүлэх тусгай дүрэмжсэн, хэмнэсэн ангис үхрийн сууринг байгуулж, үүнээрээ дамжуулан нутаг бэлчээрийн хөрс, ургамлын бүрхэвчээ сэргээхийн хамт малчдын орлогыг нэмэгдүүлж байна.

Малчин Аюур ярилцлага өгч байгаа нь

Сэтгүүлчид тус гацааны малчин Аюурынд очиж, тусгай сурвалжлага бэлтгэсэн. Малчин Аюур ангис үхэр хүйтэнд тэсвэртэй, дасан зохицол сайтай, ашиг шим өндөр. Манайх 100 гаруй ангис үхэртэй, энэ жил 80 үнээ тугаллаж, 30 гаруйг нь худалдсан. Зарим жил орлого маань 600 мянган юаньд хүрдэг хэмээн баяртайгаар ярилаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125102018