Синьхуа агентлаг Пакистан дахь тусгай шугамаа нээнэ
2019-10-09 15:32:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 8-нд Бээжин хотноо Синьхуа агентлаг, Пакистаны тусгаар тогтнол агентлагийн хамт Синьхуа агентлагийн Пакистан дахь тусгай шугамыг нээх хэлэлцээрт гарын үсэг зурав.

Хэлэлцээрийн хүрээнд Пакистаны тусгаар тогтнол агентлаг Синьхуа агентлагийн нийтэлсэн англи хэл дээрх мэдээг урду хэл рүү орчуулан, хэвлэлийн системээрээ дамжуулан Пакистаны сонин мэдээ хэрэглэгчдэд түгээх юм.

Синьхуа агентлагийн дарга Цай Минжао хэлэхдээ, “Тусгай шугам нээж байгаа нь Пакистаны иргэдэд Хятад улсыг бүрэн ойлгох боломж бололцоо олгохоор үл барам хоёр орны иргэд хоорондын найрамдалт гүүр болох юм” гэлээ.

Тусгаар тогтнол агентлагийн ерөнхий редактор Сара Худин, “Тусгаар тогтнол агентлаг нь Синьхуа агентлагтай тогтоосон хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Пакистаны уншигчдын эрэлт хэрэгцээг сайтар хангаж, нэн олон Пакистан иргэнд Хятад Пакистаны эдийн засгийн коридор нь тухайн оронд маш их ач холбогдолтой бүтээн байгуулалт болохыг таниулах зорилготой” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125083214