Хятад Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцөл болно
2019-10-09 10:23:45 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн талын урилгаар ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад, Америкийн бүх талын эдийн засгийн яриа хэлцлийн Хятадын талын ахлагч Лю Хэ төлөөлөгчдийн багаа даргалан Вашингтонд айлчилж, энэ сарын 10-11-нд Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер болон Сангийн яамны сайд Стевен Мнучинтай Хятад Америкийн эдийн засаг, худалдааны дээд хэмжээний зөвшилцөл хийх болно.

Хятадын талын төлөөлөгчдийн гол бүрэлдэхүүнд Сангийн яамны сайд Жүншань, Хятадын Ардын банкны дарга И Ган, Хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга Нин Жи-жэ, Төвийн санхүүгийн албаны дэд дарга, Сангийн яамны дэд сайд Ляо-Минь, Гадаад хэргийн яамны дэд сайд Жэн Зэ-гуан, Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Ван Жи Жүнь, Төвийн хөдөө аж ахуйн албаны дэд дарга, Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны үйл хэрэг хариуцсан яамны дэд сайд Хань Жүнь, Худалдааны яамны дэд сайд, Олон улсын худалдааны хэлэлцээний дэд төлөөлөгч Ван Шөүвэнь нар багтсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125082054