БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн амжилт бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийв
2019-09-24 16:27:12 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн томоохон амжилт ололтын үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Бээжин хотын үзэсгэлэнгийн ордонд болов. ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ван Хүнин нээлтийн ёслолыг хөтөлж, үзэсгэлэн нээгдсэнийг зарласан юм.

Ли Кэчян, “Уг үзэсгэлэн БНХАУ байгуулагдсанаас хойшхи хугацаанд ХКН Хятадын ард түмнийг удирдан дагуулж, социалист тогтолцоог байгуулж, Хятадын онцлогтой социализмын замыг нээж, социализмын орчин үеийн байгуулалтыг эрчимжүүлэх явц дахь ололт амжилт, үнэт туршлагыг бүрэн харуулсан байна. Далан жилийн хугацааны гайхалтай амжилтаараа бид бахархаж байна. Шинэ илүү их амжилтыг байгуулахын тулд бид шаргуу хөдөлмөрлөх ёстой.

Агуу их үйлсийн төлөө бид үргэлжлүүлэн хичээх хэрэгтэй. Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хорооны тойронд илүү нягтран нэгдэж, Хятадын онцлогтой социализмын агуу тугийг өндөрт мандуулж, “Хос зуун”-ы төлөвлөгөөгөө биелүүлж, Хятад улсаа баян хүчирхэг, ардчилсан, соёлтой, үзэсгэлэнтэй орчин үеийн хүчирхэг социалист гүрэн болгож, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийн төлөө шаргуу ажиллах ёстой юм” гэлээ.

ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ван Хүнин нээлтийн ёслолыг хөтөлж, үзэсгэлэн нээгдсэнийг зарласан юм.

Тус үзэсгэлэн Удиртгал, Дорно дахинд сүндэрлэн боссон нь, Өөрчлөлт нээлт, Сэргэн мандалт, Төв шударга ёс зэрэг 5 бүлгээс бүрджээ. Нээлтийн арга хэмжээнд Төв хорооны нам, төр, армийн холбогдох байгууллагын удирдлага, нийслэлийн олон салбарын төлөөлөгчид нийт 1000 гаруй хүн оролцов. /Гэрэл зургийг Синьхуа агентлтгийн сурвалжлагч Рао Айминь/

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125034044