Хятад хүмүүс оршин тогтнох хэрэглээнээс хөгжлийн хэрэглээ рүү шилжив
2019-09-23 16:19:27 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын9-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ю Жяшинь, Жөү Линь\ Хятадад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтын нийт хэмжээ 1952 онд 27.7 тэрбум юань байв. Энэ үзүүлэлт 2018 онд 38 их наяд юань болон өсч, оршин тогтнох хэрэглээнээс хөгжлийн хэрэглээ рүү шилжжээ.

Энэхүү тоон өөрчлөлт нь хоол хүнс, хувцас хунараас чинээлэг ахуй руу чиглэсэн түүхэн үсрэлтийг илтгэж буй юм. Өнгөрсөн 70 жилд иргэд юу худалдаж авч буй зураглал алгуурханаар өөрчлөгджээ. Хятад улс байгуулагдсаны эхэн үед оршин суугчид ихэвчлэн хоол хүнс, хувцасны хэрэглээгээ хангадаг байв. 1960-1970-аад оны үед унадаг дугуй, багуйн цаг, оёдлын машин нь гэрлэхэд шаардлагатай гурван том эдэд тооцогддог байв. Хориннэгдүгээр зуун руу орсноор ухаалаг хэрэгсэл, автомашины хэрэглээ улам бүр түгээмэлжжээ. Хотын 100 өрх тутамд эзэмшдэг автомашины тоо 2002 онд 0.88 байснаа 2018 онд 40 болж өсчээ.

Мөнхүү 70 жилд бараа бүтээгдэхүүнийг хэрхэн яаж худалдаж авах сонголтод гүнзгий өөрчлөлт гарав. 2018 оны 12 дугаар сарын байдлаар Хятад дахь онлайн дэлгүүр хэрэглэгчдийн тоо 600 саяас давжээ. Гар утасны төлбөр, нүүр таних буюу худалдагчгүй дэлгүүрийн борлуулалт болон бусад горимууд нь хүмүүсийн худалдан авалтыг идэвхжүүлж байна.

Хамгийн том өөрчлөлт бол харагдахуйцаас үл үзэгдэх хэрэглээ рүү шилжиж буй явдал юм. Хятад хүмүүсийн сагсан дахь гол сонголт хоол хүнс, хувцас байсан бол өнөөдөр аялал жуулчлал, фитнес чухал сонголт болжээ. 2018 онд Хятадын үйлчилгээний хэрэглээний зардал нийт хэрэглэгчийн нийт зардлын 50 хувийг эзэлж байна.

Одоогийн байдлаар Хятадын хэрэглээ дууриамал хэлбэрийн долгионы үеэс хувьчлал, төрөлжилтийн үе шат руу шилжжээ. 2018 онд хэрэглээний зардлын ДНБ-ий өсөлтөд оруулсан эцсийн шимтгэлийн хэмжээ 70 хувиас давсан бөгөөд энэ нь таван жил дараалан Хятадын эдийн засгийн өсөлтийн анхны хөдөлгөгч хүч болжээ.

Хэрэглээний шинэчлэлт, Хятад болон дэлхийн өөрчлөлт 70 жилийн хугацаанд дэлхийн хэрэглээний өсөлтөд оруулсан хувь нэмрийн жилийн дундаж хэмжээ дэлхийд номер нэгт орох болжээ. Олон улсын зөвлөхүүд ирэх 10 жилд дэлхийн хэмжээнд зарцуулсан доллар тутмын 12 нь манай улсын хэрэглэгчдээс гарна гэж таамаглаж буй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125028529