70 жилийн хугацаанд 360 төрлийн ажилд өөрчлөлт гарчээ
2019-09-20 17:02:32 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Е Халмин, Чи Жүнши\

Энэ оны 4 дүгээр сард Хүний нөөц, нийгмийн баталгааны яам зэрэг байгууллагаас 13 шинэ ажил мэргэжлийн мэдээллийг нийтлэв.

Шинэ Хятад улс байгуулагдсан эхний жилүүдэд манай улс ажил мэргэжлийн тодорхой стандартгүй байв. 1999 онд нийслэлээс “БНХАУ-ын ажил мэргэжлийн төрөл хуваах ном”-ыг нийтэлж, 1496 ажил хөдөлмөрийг тодорхойлж, хүмүүс анх удаа ажил мэргэжлийн тухай ойлголттой болсон юм.

Хүний нөөц, нийгмийн баталгааны яамны Ажил мэргэжлийн чадварыг шалгах төвийн стандартын газрын дарга Гэ Хэншуан, “70 жилийн хугацаанд шинжлэх ухааны түвшин, нийгмийн үйлдвэрлэлийн хүчин чадал тасралтгүй дээшилсэнээр ажил хөдөлмөрийн хуваарь, эрэлт нийлүүлэлтийн бүтэцэд ихээхэн өөрчлөлт гарсан” хэмээв.

“Миний ажил бол төмөр замын чиглэлийг өөрчлөн, галт тэргийг өртөөнд амжилттай оруулж ирүүлэх болно. Гэтэл сүүлийн жилүүдэд автомат мэргэжил олширч, би хэд хэдэн удаа ажлаа солисон. Энэ ажил удахгүй солигдох байх аа” хэмээн төмөр замын ажилтан Ан Гүй ярих. Өөрөөр хэлбэл, 70 жилийн турш ажил мэргэжлийн зарим нь устаж, зарим нь шинээр бий болж, өнөөдрийн ажил мэргэжлийг маргаашийн ухаалаг роботод орлож магадгүй болжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701125019565