24 ангит “Бид аянаа эхлүүллээ” томоохон бүтээл цацагдаж эхлэв
2019-09-17 11:20:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 15-ны өдрийн цахилгаан мэдээ “Бид аянаа эхлүүллээ” 24 ангит томоохон хэмжээний цуврал кино энэ сарын 16-ы өдрөөс эхлэн ССTV-гийн оргил цагаар цацагдаж эхэллээ.

Уг киног БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтэс, ХКН-ын Түүх болон сурвалж бичгийн судалгааны хүрээлэн, Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, ХКН-ын Төв хорооны Төв зөвлөлийн Улс төрийн ажлын хэлтэс хамтран бүтээсэн байна.

Энэхүү кинонд Хятад улсын хөгжлийн түүхэн дүр зургийг бүрэн харуулсан бөгөөд үзэгчид бүх талаар шинэ Хятад орны хөгжил дэвшлийг танин мэдэх содон бүтээл болсон аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125004379