Ли Кэчян Хятад АНУ-ын бизнес эрхлэгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2019-09-11 16:51:25 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жүөлүнь\ Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 10-ны өдрийн үдээс хойш Хятад АНУ-ын бизнес эрхлэгчдийн хуралд оролцохоор ирсэн Америкийн талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ли Кэчян, “Энэ жил Хятад АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа тасралтгүй хөгжиж, харилцан ашигтай, хамтаар хожсон үр дүн үзүүлэв. Манай хоёр орон бол дэлхийн хамгийн том хөгжиж буй улс ба хөгжсөн улс юм. Иймд хоёр орны хооронд нийтлэг ашиг сонирхол ихтэй билээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн зөвшилцлийн дагуу хоёр тал харилцан хүндэтгэх зарчим дээр суурилсан зөрүүг хадгалахын зэрэгцээ нийтлэг үндэслэл хайж, хоёр талдаа хүлээн зөвшөөрөгдсөн зөрүүг шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй” гэлээ.

Тэрээр цааш хэлэхдээ, “Хятад улсын гадаад ертөнцтэй харилцах хаалга улам нээлттэй байх болно. Бид зах зээлд нийцсэн, хууль дүрмийг баримталсан олон улсын бизнесийн орчныг бүрдүүлэхийг хичээдэг бөгөөд Хятад дахь дотоод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд ижил тэгш хандаж, оюуны өмчийн эрхийг хамгаалахад илүү их анхаарал тавьдаг. Хятад улсын үйлдвэрлэлийн салбар бүрэн нээлттэй, үйлчилгээний салбар мөн нээгдэж байна. Хятад улс өргөн зах зээлтэй бөгөөд АНУ-ыг багтаасан олон улсаас ирсэн аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай, хамтаар хожсон үр дүнд хүрэхийн тулд Хятад улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг урьж байна” гэв.

АНУ-ын төлөөлөгч Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд тус улсын компаниуд Хятад дахь бизнесийг идэвхтэй судалж, Хятад руу оруулж буй хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, урт хугацааны хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж байгаагаа илэрхийлжээ. Тэд Хятадтай тогтоосон эдийн засгийн харилцаа сулрахыг эсэргүүцэж, хоёр улсын хоорондын эдийн засаг, худалдааны уналтыг хэзээ ч харахгүй. Эдийн засаг, худалдааны зөвлөлдөх уулзалт нааштай үр дүнд хүрч, аль болох хурдан хугацаанд тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна. Хоёр тал харилцаагаа ахиулах арга замыг олж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124987209