Хятад Монголын экспо цар хүрээгээ тэлж, шинэ дэвшил эрэлхийлж байна
2019-09-11 12:36:55 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих нь Хятад Монголын гурав дахь удаагийн экспогийн чухал бүрэлдэхүүн юм.

Экспогийн хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг худалдааны хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармаг, Хятад Монголын эдийн засаг худалдааны үйл ажиллагааны стандартчилсан форум, Монгол•Хонконг•Макао•Өвөр монголын эдийн засгийн хамтын ажиллагааны солилцооны хурал, Хятад Монголын эдийн засаг худалдааны үйл ажиллагааны хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум, Хятад Өмнөд Солонгосын эрчим хүчний хамтын ажиллагааны дугуй ширээний хурал, Хятад Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжийн эдийн засаг, худалдааны үзэсгэлэн яармаг, ОХУ-ын Красноярск бүс нутгийн чуулга уулзалт, Хятад Израйлын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Хөх хотын форум, Ноос ноолуурын үйлдвэрлэлийг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх олон улсын форум, Хятад Монгол анагаах ухааныг хөгжүүлэх олон улсын форум зэрэг арга хэмжээнүүд зохиогдож байна. Энэ үеэр зочид төлөөлөгчид санал бодлоо солилцож, хамтран ажиллах арга замыг хайж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэхэд анхаарлаа тавьж буй.

Энэ удаагийн экспо Монгол Улс, ОХУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг 28 улс, бүс нутаг болон олон улсын 1296 аж ахуйн нэгжийг хүлээн авч, Хятад Монгол тэрчлэн Зүүн хойд Азийн орнуудын хоорондох эдийн засаг, худалдааны солилцоог өргөжүүлэх чухал платформ болж байна. \Өвөр монголын өдрийн сонины нэгдсэн мэдээллийн сурвалжлагч Юй Тао, Ван Лэй, Жинь Чуань, Ван Пэн\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124986337